Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

 

ХУУЛЬ ЗҮЙН ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Нэг.Зорилго

1.1. Монголын Хуульчдын холбооны дүрмийн 8.8 дугаар зүйлд заасан Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр.Сургалтын хорооны бүрэлдэхүүнд төлөөллөө оруулах эрх бүхий этгээдтөлөөлөгчийн тоо

 2.1.Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос нэг хуульч, нөхөн оруулна.

 Гурав.Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1. Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагааг 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цагийн хооронд явуулна.

3.2. Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч өөрөө нэрээ дэвшүүлнэ.

3.3.Шүүгчдийн хорооны удирдах зөвлөл нь нэрээ дэвшүүлсэн хуульчдаас гурваас доошгүй хуульчийг сонгон Монголын Хуульчдын холбооны зөвлөлд хүргүүлнэ.

3.4.Монголын Хуульчдын холбооны зөвлөл нэр дэвшигчдээс энэ удирдамжийн 2.1-д заасан тооны хуульчийг Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнээр сонгоно.

4.1.Шүүгчдийн хорооноос нэр дэвших хуульчид тавих шаардлага:

  1. Шүүгчдийн хорооны гишүүн;
  2. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан;
  3. эрх зүйн тодорхой салбараар зургаагаас доошгүй жил мэргэшин ажилласан;
  4. хууль зүйн магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
  5. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49.10-т заасан шаардлагыг хангасан байна. /Хэрэв таваас илүү хорооны гишүүн бол аль нэг хорооны гишүүнээс хасагдсан шийдвэрийг хавсаргах/

Тав.Бүрдүүлэх материал

  5.1.Нэр дэвшигч нь дор дурдсан материалыг бүрдүүлж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газарт хүргүүлнэ:

  1. төрийн албан хаагчийн анкет, 2 хувь цээж зураг (4х6 хэмжээтэй);
  2. иргэний үнэмлэхний хуулбар;
  3. хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;
  4. хууль зүйн магистр ба түүнээс дээш боловсролын зэргийн дипломын хуулбар;

Зургаа.Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1. Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 17:00 цаг хүртэл Монголын Хуульчдын холбооны Тамгын газар дор дурдсан хаягаар хүлээн авна:

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хууль зүйн үндэсний хүрээлэн, 5 давхар, 506 тоот /Б.Буянжаргал/

Холбоо барих утас: 99529119, 99630468

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
17 цаг 44 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
19 цаг 37 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
16 цаг 14 мин
МЭНДЧИЛГЭЭ
19 цаг 32 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
19 цаг 34 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22