“ХУУЛЬЧ, ШҮҮГЧ, ХУУЛИЙН БОЛОВСРОЛ ОЛГОГЧДОД ЗОРИУЛСАН ОЛОН УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ХЭМ ХЭМЖЭЭ” СЭДЭВТ СУРГАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас (ОУХБ) хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжийг шинэчлэх, хэрэгжүүлэх, гомдол гаргах механизмыг сайжруулах, хуулийн хүрээнд үнэн зөв шийдвэрлэхэд техникийн туслалцаа үзүүлж, үндэсний чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд Итали Улсын Турин хотод 2017 оны 05 дугаар сарын 22-оос 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд “Хуульч, шүүгч, хуулийн боловсрол олгогчдод зориулсан Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг зохион байгуулах гэж байна. Сургалтын болон замын зардлыг ОУХБ-аас дэмжих юм.

    Сургалтад оролцох хүсэлтэй хуульчид тавигдах шаардлага:

  • Хуульчдын холбооны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх;
  • Сургалтад хамрагдсаны дараагаар холбооны гишүүн хуульчдад энэ чиглэлээр сургалт зохион байгуулах болон сургагч багш бэлтгэх боломжтой байх;
  • Англи хэлний өндөр мэдлэгтэй байх;
  • Гишүүний ёс зүйн зөрчил гаргаагүй байх;
  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн байх /гишүүний татварын болон сургалтын багц цагийн зөрчилгүй/;

    Дээрх шаардлагыг хангасан хуульч өөрийн англи хэл дээр бичсэн CV-ийг сургалтад оролцох зорилгыг тодорхойлон бичсэн эссэний хамт 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 18:00 цагаас өмнө Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Х.Дөлгөөний dulguun.nub@gmail.com цахим шуудангийн хаягт илгээнэ үү. Холбоо барих утасны дугаар: 95209241

    Жич: Эссэг англи хэл дээр бичих бөгөөд доод тал нь 600 үгтэй байна.

    Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26