Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын төсөл, Хуульчийн мэргэжлийн дадлагыг тооцох журмын төсөлд санал авах уулзалтад урьж байна

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 11 дүгээр зүйлийн 11.3, 16 дугаар зүйлийн 16.6, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.3.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо нь Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын төсөл, Хуульчийн мэргэжлийн дадлагыг тооцох журмын төслийг боловсруулаад байна.

    Шалгалтын хороо нь Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.4.1, Монголын Хуульчдын холбоо, түүний бүтцийн байгууллагуудаас дүрэм, журам боловсруулахад баримтлах журмын 3.7 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийг үндэслэн Хуульчийн мэргэжлийн шалгалтын журмын төсөл, Хуульчийн мэргэжлийн дадлагыг тооцох журмын төсөлд биечлэн санал авах уулзалтыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 14:00- 17:30 цагийн зохион байгуулах гэж байна.

    Уулзалтад Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны гишүүд оролцож, та бүхний саналыг сонсох бөгөөд уулзалт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын 301 тоот өрөөнд болно.

    Уулзалттай холбоотой мэдээллийг 70116004 утсаар Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо хариуцсан мэргэжилтэн Ц.Должинсүрэнтэй холбогдож авна уу. 

"Хуульчийн мэргэжлийн шалгалтын журам"-ын төсөлтэй ЭНД дарж танилцана уу. 

"Хуульчийн мэргэжлийн дадлагыг тооцох журам"-ын төсөлтэй ЭНД дарж танилцана уу. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
8 цаг 46 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
8 цаг 58 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
13 цаг 20 мин
МЭДЭЭЛЭЛ
14 цаг 38 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25