Замын-Үүдийн төрийн албан хаагчдад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгууллаа

    Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын Тамгын газраас Монголын Хуульчдын холбоонд "Хилээр нэвтэрч байгаа хууль бус, хориглосон бараа, бүтээгдэхүүний илрүүлэлтийг сайжруулах, хар тамхи мансууруулах бодистой тэмцэх, хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт зохион байгуулж өгнө үү" гэсэн хүсэлт ирүүлсэн.

    Хүсэлтийн дагуу Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо нь Гаалийн Ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газартай хамтран Замын-Үүдэд ажиллаж буй төрийн албан хаагчид болон дунд сургуулийн сурагчдад зориулан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгааны ажлыг 2017 оны 4 дүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    Сургалтад ГЕГ-ын Сургалт, судалгааны төвийн ахлах багш, гаалийн улсын ахлах байцаагч Ж.Чимгээ “Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх стратеги”, “Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах албан тушаалтнуудын манлайлал” сэдвээр, МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар “Хилийн хорио цээрийн хяналт” сэдвээр, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын ахлах төлөөлөгч, ахмад Г.Пүрэвдэлгэр “Хар тамхи, мансууруулах бодисын ойлголт, төрөл зүйл, Монгол Улс дахь энэ төрлийн гэмт хэргийн нөхцөл байдал” сэдвээр, Хуульчдын холбооны гишүүн хууль, судлаач Л.Галбаатар “Кибер гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус хичээл заалаа.

    Сургалтад Замын-Үүд зангилааны 210 албан хаагч /Төмөр замын шилжүүлэн ачих анги, депо/, 20 гаруй төрийн байгууллагын 160 албан хаагч, Хилийн цэргийн 0108 дугаар ангийн 42 албан хаагч, Гаалийн байгууллагын 120 албан хаагч, Хилийн мэргэжлийн хяналтын албан, Аврах гал унтраах 17 дугаар ангийн 50 албан хаагч, нийт 600 гаруй албан хаагч хамрагдсан.

    Мөн сургалтын хөтөлбөрийн дагуу Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, судлаач Л.Галбаатар Замын-Үүдийн Ерөнхий боловсролын сургуулиудын 6-12 дугаар ангийн нийт 1200 гаруй сурагчдад хулгайлах, дээрэмдэх, танхайрах болон цахим гэмт хэргийн тухай ойлголт өгч, түүнээс хэрхэн сэргийлэх талаар хичээл заалаа.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26