“ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ-ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ- ХҮНИЙ ЭРХ" ОНОЛ, ПРАКТИКИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРАЛ БОЛНО

“ХОТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ-ГАЗАР ЧӨЛӨӨЛӨЛТ- ХҮНИЙ ЭРХ" ОНОЛ, ПРАКТИКИЙН ХОЁРДУГААР БАГА ХУРЛЫН УДИРДАМЖ

2017.03.29

 

Ерөнхий мэдээлэл

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн боловч холбогдох эрх зүй, бодлогууд нь хоцорч гарч байна. Монгол Улсад хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой харилцааг олон тооны дотоодын хууль, нийслэлийн удирдлагаас баталсан бодлогын болон эрх зүйн актуудаар зохицуулж байгаа ч давхцдаг, зарим талаараа зөрчилдсөн ч байна.

    Одоогийн зохион байгуулалт нь үйл явцыг хангалттай зохицуулж, хянаж чадахгүй, мөн иргэдийн шаардлага нийцсэн орон байртай байх эрхийг үр дүнтэй хамгаалахгүй байна. Засгийн газраас тодорхой, уялдаатай, шаардлага хангахуйц хууль, журам гаргаагүй, хууль сахиулах, хянах тогтолцоо бүрдээгүй байгаа нь дахин төлөвлөлтөд хамрагдсан газар нутгийн иргэд шаардлагад нийцсэн орон байртай байх эрхээ зөрчүүлэх эрсдэлтэй байна.

    Монгол Улсын Засгийн газар хүн амынхаа шаардлагад нийцсэн орон байраар хангагдах эрхийг үр дүнтэй хамгаалахын тулд газар өмчлөгч, хувийн компани гэх мэт гуравдагч этгээдийн зүгээс энэхүү эрхийг зөрчихөөс урьдчилан сэргийлэх ёстой. Ийм зөрчил гарсан тохиолдолд, холбогдох засаг захиргааны байгууллага зөрчлийг цааш даамжрахаас сэргийлэх арга хэмжээ авч, эрх нь зөрчигдсөн хүмүүст хуулийн дагуу хохирлоо барагдуулах, эрхээ шүүхээр хамгаалуулах боломжоор хангах хэрэгтэй. Одоогийн эрх зүйн, бодлогын тогтолцооны алдаа дутагдлыг арилгахын тулд хот, суурин газрыг хөгжүүлэхтэй холбоотой аливаа хууль, журмууд нь хүний эрхийн тухай олон улсын хэм хэмжээтэй нийцсэн байх ёстой.

    Монголын Эмнести Интернэшнлээс санаачлан  эрдэмтэн  багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын дунд "Хот дахин төлөвлөлт–Газар чөлөөлөлт–Хүний эрх"онол, практикийн хоёрдугаар бага хурлыг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулахаар төлөвлөж байна.

Нэг. Онол практикийн бага хурлын зорилго:

    Хот, суурин газрыг дахин хөгжүүлэхтэй холбоотой аливаа үйл ажиллагаанд Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан газар болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх, шаардлагад нийцсэн орон байраар хангагдах зэрэг хүний үндсэн эрхүүдийн мөн чанарыг ойлгож буй эсэх, хэрэгжүүлэлт, зохион байгуулалт, маргаан шийдвэрлэх талаар Монгол улсын эрх зүйн зохицуулалтыг онол, практикийн түвшинд судлан эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хөндөх нь уг хурлын зорилго болно.

Хоёр. Илтгэлийн сэдэв:

  1. Хот дахин төлөвлөлт ба хүний эрх
  2. Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн эрх зүйн орчин: Өчигдөр, өнөөдөр, ирээдүй
  3. Хот, суурин газрын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, зохион байгуулалтад гарч буй алдаа, даван туулах арга зам
  4. Хот, суурин газрын дахин төлөвлөлт ба иргэдийн оролцоо
  5. Хот, суурин газрын дахин төлөвлөлт ба шударга нөхөх олговор
  6. Хот, суурин газрыг дахин төлөвлөх үйл ажиллагааны явцад газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй байгуулах гэрээний харилцаанд анхаарах асуудал
  7. Хот, суурин газрыг дахин төлөвлөхтэй холбоотой үүссэн маргааныг шийдвэрлэх хүний эрхэд суурилсан механизм
  8. Хот, суурин газрыг дахин төлөвлөлтийн талаарх эрх зүйн зохицуулалт хоорондын уялдаа холбоо, түүнийг сайжруулах нь

Гурав. Илтгэлд тавигдах шаардлага:

  • Илтгэл нь өгөгдсөн дээрх сэдвүүдийн дагуу судалж шинэлэг санаа дэвшүүлсэн, шийдвэрлэх арга замыг тодорхойлсон байх;
  • Харьцуулалт, судалгаа хийсэн байх, зүйлт, ишлэлийг зохих журмын дагуу хийсэн байх; 
  • Илтгэлийн бичвэр нь Times Roman шрифтээр, үсгийн хэмжээ 12, мөр хоорондын зай 1.5, хуудасны тоо 8-аас дээш байх;  

Дөрөв. Илтгэл бичигч нь

  • Дээр өгөгдсөн сэдвүүдээс сонгосон нэг сэдвээрээ тавих илтгэлийн хураангуйг 1-2 хуудсанд багтааж 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 18:00 цагаас өмнө mongolia.amnesty@gmail.com хаягаар илгээсэн байна.
  • Шаардлага хангасан илтгэлийн хураангуйд үндэслэн зохион байгуулагч, илтгэл бичигчтэй гэрээ хийж, гэрээний дагуу ирүүлсэн илтгэлийг хуралд танилцуулж, хэлэлцүүлнэ.   

Тав. Урамшуулал:

    Дээр өгөгдсөн сэдвүүдийн хүрээнд сонгогдсон илтгэл бичигчид 300.000 /гурван зуун мянга/ төгрөгийн мөнгөн урамшуулал, хамтрагч байгууллагуудын нэрэмжит гарын бэлэг гардуулна.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монголын Эмнести Интернэшнлийн 70004708 утсаар авна уу.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26