ЭМГЭНЭЛ

    Монгол Улсын Дээд шүүхийн дарга, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын гавьяат хуульч Дашдоржийн Дэмбэрэлцэрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр нас нөгчиж хууль тогтоох болон шүүх эрх зүйн салбарт хүнд гарз тохиолоо.

    Д.Дэмбэрэлцэрэн 1952 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд мэндэлж, 1960-1968 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 8 жилийн сургууль, 1968-1970 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын 10 жилийн дунд сургууль, 1970-1976 онд ОХУ-ын Эрхүүгийн Улсын их сургуульд суралцан эрх зүй мэргэжил эзэмшжээ.

    Тэрээр 1976-1977 онд Монгол Улсын Дээд шүүхийн зааварлагч, 1977-1978 онд Улаанбаатар хотын Шүүхийн гишүүн, 1978-1981 онд Улаанбаатар хотын Шүүхийн орлогч дарга, 1981-1990 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн референт, Тасгийн дарга, Хэлтсийн орлогч дарга, 1990-1993 Улсын Дээд шүүхийн дарга, 1993-1999 онд Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, 1993-1996 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга,1999 онд Монгол Улсын Дээд шүүхийн гишүүн, 1999-2000 онд Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, 2000-2004 онд Монгол Улсын Их хурлын гишүүн, 1998 оноос “Сити” их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, 1998-1999 онд Шүүгчдийн холбооны тэргүүнээр тус тус ажиллаж байв.

    Д.Дэмбэрэлцэрэнгийн хөдөлмөр бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж “Шүүхийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, “Прокурорын хүндэт тэмдэг”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Хүндэт тэмдэг”, Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, “Шүүгчийн тэргүүн түшээ” зэрэг дэв олгосны дээр 2013 онд Монгол Улсын гавьяат хуульч цол хүртээжээ.

    Талийгаачийн төлөв даруу, шударга, зарчимч, хөдөлмөрч зан чанар, мэргэжлийн өндөр ур чадвар, шүүх эрх мэдлийг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ НИЙТ ГИШҮҮН ХУУЛЬЧИД

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
16 цаг 13 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51