Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд Монголын Үндэсний их сургуулийн баг тэргүүн байр эзэллээ

     Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээний нээлт өнөөдөр /2017.04.20/ Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд боллоо.

   Тэмцээний нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүн Н.Чимгээ болон Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид оролцлоо.

  Нээлтийн ёслолын дараа “Mock trial” Эрүүгийн хэргийн мэтгэлцээнээр үргэлжилсэн бөгөөд тус мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, Хууль сахиулахын их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Түшээ” дээд сургууль, “Ховд” их сургуулийн 9  баг өрсөлдөж, оюун ухаан ур чадвараа уралдуулсан.

  Гурван үед шаттай явагдсан тус мэтгэлцээний аваргын төлөөх тоглолтод МУИС-ийн ХЗС, Монголын Үндэсний их сургууль, Хууль сахиулахын их сургуулийн баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт Монголын Үндэсний их сургуулийн баг, дэд байрт Хууль сахиулахын их сургуулийн баг шалгарлаа.

  Тэмцээнийг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Д.Очмандах, О.Чулуунцэцэг, Н.Батсайхан, Д.Мөнхтуул, Д.Мягмаржав, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис нар бүрэлдэхүүнтэйгээр шүүн явуулсан бөгөөд “Mock trial” шүүхийн мэтгэлцээний тэмцээний ач холбогдлыг өндрөөр үнэлж, үнэт цаг заваа зориулан ирсэн шүүгчиддээ талархал илэрхийлье.

   Хууль зүйн сургуулийн оюутнуудыг “бодит хэрэг” маргаан дээр ажиллуулж шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр суурьнаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэргээр мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой тус тэмцээн 2017 оны дөрөвдүгээр сарын 22, 23-нд иргэний хэрэг болон захиргааны хэргийн шүүхийн мэтгэлцээнээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд 09:00 цагаас үргэлжилнэ.  

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26