Шинэ хуульчдад 2017 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг багц цаг олгох үнэ төлбөргүй сургалт зохион байгууллаа

    Монголын Хуульчдын холбооноос 2017 оны дөрөвдүгээр сарын 19, 20, 21-ний өдрүүдэд шинэ хуульчдад сургалт зохион байгууллаа. Тус үйл ажиллагааг Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг нээсэн бөгөөд сургалтад 2016 онд хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 154 хуульчаас 128 нь хамрагдсан.

    Шинэ хуульчид нь энэ удаагийн сургалтаар Хуульчдын холбооны удирдлага, зохион байгуулалт, хуульч гишүүнийхээ хувьд Холбоотой хэрхэн харилцах, эрхээ хэрхэн эдлэж, үүргээ хэрхэн хэрэгжүүлэх үндэслэл, журмын талаар тодорхой мэдээлэл авсан. Мөн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм, зөрчил хянан шийдвэрлэх тогтолцоо, зохион байгуулалтын талаарх мэдлэгтэй боллоо.

    Тодруулбал, Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа “Хуульчийн мэргэжлийн хариуцлагын талаарх ойлголт” сэдвээр, Хуульчдын холбооны Ес зүйн хорооны гишүүн, өмгөөлөгч Н.Баасанжав “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрэм” сэдвээр, Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг болон хороо хариуцсан мэргэжилтнүүд “Хуульчдын холбооны чиг үүрэг” сэдвээр тус тус хичээл заасан юм.

    Энэхүү сургалт нь үнэ төлбөргүй явагдсан бөгөөд сургалтад хамрагдсан 128 хуульчийг 2017 оны хуульчийн үргэлжилсэн сургалтын 1 багц цагийг хангасанд тооцов.

   

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26