“АЗИ-НОМХОН ДАЛАЙН УЛС ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОНОЛ-ПРАКТИКИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Оросын Холбооны Улсын Буриадын Их Сургуулийн Хуулийн сургуулиас 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Буриадын Улан-Удэ хотод “Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт онол-практикийн олон улсын бага хурлыг зохион байгуулах гэж байна.

    Тус олон улсын бага хурал нь залуу эрдэмтэн судлаач, хууль сахиулах салбарын албан хаагч, магистр болон докторын түвшинд суралцаж байгаа хэн бүхэнд нээлттэй бөгөөд бага хуралд оролцсоноор Ази-Номхон далайн улс орнуудын хууль зүйн салбарын байгууллага, их дээд сургууль, тэдгээрийн алба хаагч, эрдэмтэн судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа холбоо тогтоож, цаашид хамтран ажиллах боломж нээгдэх юм.

    Хурлын үеэр дор дурдсан 5 сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна. Үүнд:

  • Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан үндсэн хуулийн эрх зүй болон захиргааны эрх зүйд тулгамдаж буй асуудал;
  • Олон улсын эрх зүй ба олон улсын харилцаа;
  • Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан иргэний эрх зүйд тулгамдаж буй асуудал;
  • Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрүүгийн эрх зүй болон криминологит тулгамдаж буй асуудал;
  • Харьцуулсан эрүүгийн процессын эрх зүй болон криминалистикт тулгамдаж буй асуудал, Ази-Номхон далайн улс орнуудын хууль сахиулах салбарын байгууллага.                                             

    Мөн хурлын хүрээнд 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр залуу эрдэмтэн судлаачдыг хамарсан “Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулагдах юм.

    Хурал зохион байгуулагдах хэл: орос, англи, монгол, хятад.

    Хуралд оролцох, илтгэл хэлэлцүүлж оролцох хүсэлтэй хуульчид та бүхэн 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор Буриадын Их Сургуулийн labatr@mail.ru цахим шуудангийн хаягаар оролцохоо илэрхийлэн орос/англи хэл дээр бичсэн өргөдлийг өөрийн илтгэл болон хураамж (500 рубль)-ийг төлсөн баримтын хуулбарын хамт илгээх шаардлагатай юм байна.

    Өргөдлийн маягтыг татаж авах, мөн илтгэлд тавигдах хэлбэрийн шаардлага, хураамж төлөх болон бусад холбогдох мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26