Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ж.Жавзандуламын “Бурханаас заяасан диваажин” тоглолт болно

    МУИС-ийн ХЗС-ийн багш, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Ж.Жавзандуламын “Бурханаас заяасан диваажин” бие даасан тоглолт дөрөвдүгээр сарын 30-нд 14:30 цагаас МҮЭСТО-нд болно. Тэрбээр хууль зүй, эрдэм судалгааны их ажлын хажуугаар дуу хөгжмийн урлагт өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж, дууны шүлэг, яруу найргийн олон бүтээл бичиж, туурвиж ирснийг хуулийн салбарынхан андахгүй. Тухайлбал, УГЗ Д.Баттмөрийн хөгжим “Монголын Үйлдвэрчний эвлэлийн сүлд дуу”, “Эгийн гол”, “Сайхан буурал аав”, “Тэшигийн сургууль”, Төрийн соёрхолт, УГЗ Б.Шаравын хөгжим “Бурхнаас заяасан диваажин”, С.Тараагийн хөгжим “Миний нутгийн нуур”, СТА Г.Балданцэрэнгийн хөгжим “Монгол гэрийн дуулал”, Р.Санжсүрэнгийн хөгжим “Баянмонголын үхэр сүрэг”, “Гурван бүдүүн” хамтлагийн гишүүн, ая зохиогч А.Мөнгөншагайгийн “Хүн чанараа дээдэлье” зэрэг эх орон, аав ээж, төрөлх нутаг усаа магтан дуулсан олон арван дууны шүлгийг тэрлэж, сонсогчдын хүртээл болгожээ. Тиймдээ ч өмгөөлөгч Ж.Жавзандулам багш урлаг соёлынхонтой ойр дотно жил нөхөрлөж, олон арван дууны шүлэг туурвисан уран бүтээлийн дээжээр үзэгчидтэйгээ ийнхүү уулзах гэж байна.

    Дуун цэнгүүнд АЖ Д.Самбуу, АЖ Б.Жавзандулам, МУГЖ Д.Батсүх, МУГЖ Б.Бүрнээбаяр, МУГЖ Ц.Үенч, “Дунгаамаа” хэмээгддэг СТА Д.Баасанжав, СТА Б.Энхбаяр, СТА Д.Ариунболд, СТА Б.Болор, СТА Б.Мөнгөнчимэг, "Гурван бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагай, “Загасан ширээт тамга” хамтлагийн хөөмийч С.Баатар, дуучин Д.Анужин, ач охин А.Эгшиглэн, Булган аймгийн Тэшиг сумын 12 дугаар ангийн сурагчид оролцож, ая дууны цэнхэр хадаг өргөх юм байна.

             Эрхэм хуульчид  та бүхнийг өмгөөлөгч Ж.Жавзандулам уран бүтээлийн ертөнцөөр морилон саатаж, сонороо мялаахыг уриалж байна.

Жич: Өмгөөлөгч, багш Ж.Жавзандуламын тоглолтын билетийг  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны байранд худалдаалж байна.

                                      Үнэ: 20.000 төгрөг.

                                      Утас: 70126861, 70127491, 70126864, 70126862

        

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26