Иргэн, захиргааны хэргийн мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС тэргүүн байр эзэллээ

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээн өнгөрсөн бямба, ням гариг /2017.04.22,23/-т Иргэний хэргийн мэтгэлцээн, Захиргааны хэргийн мэтгэлцээнээр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд үргэлжиллээ.

    Иргэний хэргийн мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Ховд” их сургуулийн 6  баг өрсөлдөж, оюун ухаан ур чадвараа уралдуулсан. Хоёр үед шаттай явагдсан тус мэтгэлцээний аваргын төлөөх тоглолтод МУИС-ийн ХЗС, “Шихихутуг” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургуулийн баг өрсөлдсөнөөс тэргүүн байрт МУИС-ийн ХЗС-ийн баг, дэд байрт “Шихихутуг” их сургуулийн баг шалгарлаа.  Иргэний хэргийн мэтгэлцээнийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа, С.Энхтөр, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд, Н.Сарангүн, Д.Цэрэндолгор нар бүрэлдэхүүнтэй шүүн явуулсан.

    Захиргааны хэргийн мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Билиг” дээд сургуулийн 6 баг өрсөлдсөн.  Үүнээс аваргын төлөөх тоглолтод МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, “Билиг” дээд сургуулийн баг шалгарснаас МУИС-ийн ХЗС-ийн баг тэргүүн байр, “Их засаг” Олон улсын их сургуулийн баг дэд байр эзэллээ. Захиргааны хэргийн мэтгэлцээнийг шүүгч Э.Зоригтбаатар, Д.Оюумаа, Э.Халиунбаяр, Ц.Одмаа, Д.Баатархүү, Д.Чанцалням нар шүүн явуулсан юм.

   Хууль зүйн сургуулийн оюутнуудыг “бодит хэрэг” маргаан дээр ажиллуулж шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр суурьнаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэргээр мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой тус тэмцээнийн ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА 2017 оны дөрөвдүгээр сарын 27-нд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд 16:00 цагаас болно

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26