“ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БАЙГАА АСУУДАЛ- ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДЭГ 10 ИЛТГЭЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос их дээд сургуулийн оюутнуудын дунд иргэний эрх зүйн сэдвээр итгэлийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулдаг.  2016 онд “Иргэний эрх зүй тулгамдсан асуудал – шинэчлэл” сэдвээр зохион байгуулсан бол энэ жил “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж байгаа асуудал, шинэчлэл” сэдвийн хүрээнд явагдаж байна. Энэ удаагийн уралдаанд нийт 7 сургуулийн 39 оюутан 30 илтгэл ирүүлсэн.

    Оюутнуудаас ирүүлсэн 30 илтгэлийг Иргэний эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн 2017 оны 4 дугаар сарын 25-ны өдрийн хурлаар хянан хэлэлцэж, шилдэг 10 илтгэлийг шалгаруулав. Шалгарсан 10 илтгэлийг 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хэлэлцүүлж, тэргүүн байруудыг тодруулна.

                                          ШИЛДЭГ 10 ИЛТГЭЛИЙН ЖАГСААЛТ

№

Овог нэр

Сургууль

Сэдэв

1.

А.Түвшинтөгс

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.3 дах зохицуулалтын онолын тайлбар, практик хэрэглээний асуудал

2.

Ө.Хулан

М.Сэндэнханд

МУИС-ийн Хууль зүйн сургууль

ИХШХШ тухай хуулийн 65.1.6, 65.1.7-д заасан үндэслэлүүдийг хэрэг үүсгэхээс өмнөх үе шатанд шалгах нь зүйтэй эсэх

3.

С.Байгаль

Их Засаг Олон Улсын их сургууль

ИХШХШ тухай хуулийг практикт хэрэглэхэд тулгамдаж буй эрх зүйн зохицуулалтын зарим асуудал

4.

Б.Оюунболд

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Хүүхдийн эрхийг шүүхийн журмаар хамгаалах нь

5.

С.Асланбек

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа ба Surprise нотлох баримт

6.

Д.Ганхүрэл

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаан дах шүүгчийн тодруулах эрх ба мэтгэлцэх зарчим

7.

О.Оюундарь

Н.Номин

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Хяналтын шатны шүүхийн харъяаллын тухай зарим асуудал

8.

Б.Гэрэлтуяа

Ж.Бярмаа

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг хэрхэн ойлгох болон түүнтэй холбогдсон эрх зүйн асуудлууд

9.

М.Нарандулам

МУИС-ийн Хууль зүйн сургууль

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд гадаад улсын хэм хэмжээг хэрэглэхэд тулгарч буй асуудал

10.

Г.Лхамаа, Б.Хоролсүрэн

Шихихутуг Хууль зүйн дээд сургууль

Хэргийн оролцогчдын эрх ба шүүхийн үүрэг хоорондын харилцан хамаарал, тулгамдаж буй асуудал

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
8 цаг 56 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
9 цаг 8 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
13 цаг 30 мин
МЭДЭЭЛЭЛ
14 цаг 48 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25