“MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээний шилдгүүд шагналаа гардан авлаа

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “MOCK TRIAL” шүүхийн мэтгэлцээний тэмцээнд 2017 оны 04 дүгээр сарын 20, 22, 23-ны өдрүүдэд Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд амжилттай болж өндөрлөлөө.

    Тэмцээний ялагчддад шагнал гардуулах ёслолын ажиллагааг өчигдөр /2017.04.27/-нд зохион байгууллаа. Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг, Шүүгчдийн хорооны тэргүүн, Эрүүгийн хэргийн шүүхийн шүүгч Ц.Оч, Хууль зүйн шинжлэх ухаан боловсролын хөгжлийг дэмжих хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Н.Чимгээ нар оролцож, ялагчдад баяр хүргэлээ.

    Эрүүгийн хэргийн мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, Монголын Үндэсний их сургууль “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, Хууль сахиулахын их сургууль, “Шихихутуг” их сургууль “Түшээ” дээд сургууль, “Ховд” их сургуулийн 9  баг өрсөлдөж, оюун ухаан ур чадвараа уралдуулснаас тэргүүн байрт Монголын Үндэсний их сургуулийн баг, дэд байрт  Хууль сахиулахын их сургуулийн баг шалгарлаа.    

    Иргэний хэргийн мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Ховд” их сургуулийн 6  баг өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт МУИС-ийн ХЗС-ийн баг, дэд байрт “Шихихутуг” их сургуулийн баг шалгарсан. Харин Захиргааны хэргийн мэтгэлцээнд МУИС-ийн ХЗС, “Их засаг” Олон улсын их сургууль, “Отгонтэнгэр” их сургууль, Олон улсын “Улаанбаатар” их сургууль, “Шихихутуг” их сургууль, “Билиг” дээд сургуулийн 6 баг өрсөлдөж, МУИС-ийн ХЗС-ийн баг тэргүүн байр, “Их засаг” Олон улсын их сургуулийн баг дэд байр эзэллээ.

   Тус тэмцээн нь Хууль зүйн сургуулийн оюутнуудыг “бодит хэрэг” маргаан дээр ажиллуулж шүүхэд нэхэмжлэл, хариу тайлбар боловсруулан гаргах, нотлох баримтад дүн шинжилгээ хийх, өмгөөлөгчийн байр суурьнаас үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хамгаалж оролцох зэргээр мэтгэлцээний үндсэн дээр мэргэжлийн дадал, ур чадварыг эзэмшүүлэх зорилготой юм.

 

    Шагнал гардуулах ёслолын үеэр "Мock trial" тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажилласан Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олон, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хамт олонд талархал гардуулсан юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26