Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Б.Энх-эрдэнэ:Тавдугаар сарыг эвлэрүүлэн зуучлалыг дэмжих сар болгон зарлаж байна

    Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Б.Энх-Эрдэнэтэй ярилцлаа. Тус хороо нь тавдугаар сард “Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих сарын аян”-ыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

-Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны зорилго болоод ямар үйл ажиллагаа явуулдаг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Манай хороо нь Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн 2014 оны 03-р сарын 01-ний өдрийн 38 тоот тогтоолоор батламжлагдан байгуулагдсан.  Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороо нь эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн онол, практикийг судлах, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр ажилладаг хуульчдын мэргэжлийн арга барил,  дадлага туршлагыг харилцан солилцох зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.  Өмгөөлөгч, шүүгч, бусад хуульчдын төлөөллөөс бүрдсэн гишүүнчлэлтэй, хорооны Удирдах зөвлөлийн 5 гишүүнтэй, мөн Холбооны Зөвлөлд нэг гишүүний төлөөлөлтэй үйл ажиллагаагаа явуулдаг.

-Өнгөрсөн хугацаанд танай хорооноос хэрэгжүүлсэн, томоохон ажлуудаас дурдвал?

-Хуульчид тухайн жилдээ сургалтад хамрагдаж, багц цаг цуглуулах үүрэгтэй. Энэ ажлын хүрээнд Эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр хөтөлбөр боловсруулан Сургалтын хороогоор магадлан итгэмжлүүлж, хуульчдад сургалт зохион байгуулсан. Өмнө нь энэ чиглэлээр сургалтын хөтөлбөр батлагдаж байгаагүй учир шинэлэг ажил байсан болов уу? Энэ жил ч мөн сургалтын хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлж байгаа. Өнгөрсөн жилийг бодвол сургалтын хамрах хүрээ, сургалтын сэдвийг арай өргөжүүлсэн. Мөн Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын Зөвлөлтэй хамтарч “Эрүүгийн болон захиргааны хэрэгт эвлэрүүлэн зуучлах ажиллагаа”-г хэрэглэх талаар хуульчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

    Үүний зэрэгцээ Хууль зүйн их, дээд сургуулиудад зориулсан “Эрх зүйн маргааныг эвлэрүүлэн зуучлах журмаар шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт хичээлийн хөтөлбөрийн нээлт, хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Дээр дурдсан эвлэрүүлэн зуучлалын чиглэлийн сургалтыг өмнө нь зөвхөн хуульчдад зориулж хийдэг байсан бол одоо өргөжиж, онолын түвшинд, хуулийн их, дээд сургуулийн оюутнуудад судлах боломжийг нээж өгсөн.    

    Мөн Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтарч, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлал, түүний практик” сэдвээр уулзалт, хэлэлцүүлгийг, хууль зүйн их, дээд сургуулийн оюутнууд, хуульч, судлаачдын дунд “”Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь” сэдэвт эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулсан. Түүнчлэн Монголын Хуульчдын холбооноос Австрали улсын арбитрч, Эвлэрүүлэн зуучлагдчын хүрээлэнгийн итгэмжлэгдсэн эвлэрүүлэн зуучлагч өмгөөлөгч, дэд профессор Деннис Вилсоныг урьж, “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны олон улсын туршлага” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулаад байна.

-5 дугаар сарыг “Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих сар” болгон зарлаж байгаа гэсэн. Аяны хүрээнд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна вэ?

-Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль 2013 оны 04-р сараас хойш хэрэгжиж эхэлснээр багагүй хугацаа өнгөрчээ. Шүүхэд иргэний тодорхой хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлэх практик үндсэндээ тогтсон гэж хэлж болно. Шүүхийн ерөнхий зөвлөлийн Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл гэж байгууллага хуулийг хэрэгжүүлэх гол субъект. Гэхдээ тус хуулийн 8 дугаар зүйлд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо эвлэрүүлэн зуучлагчийг ажиллуулж болохоор заасан байдаг.  Манай хороо нь дээр дурдсанаар эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн онол, практикийг судлах, эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр ажилладаг хуульчдын мэргэжлийн арга барил,  дадлага туршлагыг харилцан солилцох зорилготой. Тиймээс хуулиар олгосон боломжийг ашиглаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх,  цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагааг идэвхжүүлэх, цар хүрээг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх, хуульч-эвлэрүүлэн зуучлагчдаа мэргэшүүлэх, тэдний идэвхийг өрнүүлэхэд Хуульчдын холбоо, Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих хорооноос тодорхой ажлыг зохион байгуулахаар зорьсны  илэрхийлэл нь энэ тавдугаар сарыг “Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих сарын аян” болгож зарласан явдал юм. Энэхүү аяны хүрээнд хуульчид, эвлэрүүлэн зуучлагчид, олон нийтийг хамарсан хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөсөн. Тухайлбал: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн Анхан шатны шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газартай хамтарч нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах, ETV телевизийн “Хуульчдын цаг” нэвтрүүлэгт зочин оролцуулж, эвлэрүүлэн зуучлалын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгөх, нийт хуульчдад зориулсан хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах гэх мэт ажлуудыг хийхээр төлөвлөөд байна.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
15 цаг 45 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
17 цаг 37 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
14 цаг 14 мин
МЭНДЧИЛГЭЭ
17 цаг 32 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
17 цаг 35 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22