Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Эрхүү хотод зохион байгуулсан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мэргэшүүлэх сургалтад Хуульчдын холбооны гишүүн 29 хуульч хамрагдлаа

    ОХУ-ын Эрхүү хотноо 2017 оны 05 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль эрх зүйн хэрэглээний голлох асуудлууд» сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн 29 хуульч хамрагдаад ирлээ.

    Тус сургалтыг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Хуульчийн үргэлжилсэн сургалтын хороо нь Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд зохион байгуулсан.

    Энэхүү сургалт нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай ойлголт. Хууль ба хэрэглээ”, “Хувь хүний эсрэг гэмт хэргийн зүйлчлэлийн голлох асуудлууд”, “Өмчийн эсрэг тодорхой төрлийн гэмт хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд”, “Эдиийн засгийн үйл ажиллагааны хүрээн дэх гэмт хэргүүд. Хэрэглээний дүн шинжилгээ”, “Албан тушаалын гэмт хэргийн зүйлчлэлд тулгамдаж буй асуудлууд” зэрэг сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд сургагч багшаар Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрхзүйн тэнхимийн доцент,  хууль зүйн ухааны доктор (Ph.D) Павел Владимирович Никонов,   Оросын холбооны улсын Ерөнхий прокурорын газрын Академийн (салбар) Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрхзүйн тэнхимийн доцент, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Владимир Николаевич Шиханов,  Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн эрүүгийн эрхзүйн тэнхимийн ахлах багш Василий Иннокентьевич Кузнецов, Эрхүүгийн их сургуулийн доктор (Ph.D) Михаил Александрович Сутурин нар ажилласан.

    Сургалтад хамрагдсан хуульчид нь нийслэл болон орон нутагт сургагч багшаар ажиллаж иргэдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хичээл заах юм.

   Цаашид Монголын Хуульчдын холбоо нь Эрхүүгийн Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуультай байгуулсан хамтын ажиллагааныхаа хүрээнд хамтарсан сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

 

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
15 цаг 49 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
17 цаг 41 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
14 цаг 18 мин
МЭНДЧИЛГЭЭ
17 цаг 36 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
17 цаг 39 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22