ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГ БҮХ ГИШҮҮДИЙН ХУРЛАА ХУРАЛДУУЛЖЭЭ

    Монголын Хуульчдын нийгэмлэгийн бүх гишүүдийн хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хуралдаж, Нийгэмлэгийнхээ дүрмийн шинэчилсэн найруулгыг баталж, үйл ажиллагааны чиглэл, цаашдын зорилго, зорилтоо хэлэлцсэн байна. Мөн нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар Т.Бат-Оргилыг томилжээ.

 Тус хурлын үеэр “Зээлийн гэрээний эрх зүйн зохицуулалтын зарим асуудал (зээлийн шимтгэл, үүрэг гүйцэтгэх дараалал), шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх” сэдвээр МУИС-ийн ХЗС-ийн ахлах багш Д.Энхзул сургалт явуулсан бөгөөд цаашид орон нутгийн хуульчдад зориулсан цуврал сургалтууд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

    Тус нийгэмлэг нь “Арчилсан эрх зүйт төрийг хөгжүүлэхэд салбараа төлөөлөн манлайлж өөрсдийн дуу хоолойг төрийн бодлогод тусгах, хууль ёсыг нийгэмд сурталчлах, дэмжих, хамгаалах” зорилго тавьж,  2020 оны дотор дараах томоохон зорилтуудыг хувь хүний хөгжил, салбарын хөгжил, нийгмийн хөгжил гэсэн чиглэлүүдэд хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөсөн байна.

  • Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглалуудтай салбараа төлөөлөн тогтвортой хамтран ажиллах тогтолцоог байгуулна.
  • Эрх зүйн тогтолцоонд оношилгоо хийж, шинэчлэлийн хөтөлбөрүүдийг тодорхойлж, гүйцэтгэлийг хангаж, манлайлна.
  • Үндэсний эрх зүйн шинжлэх ухааны хөгжлийг дэмжин, он-лайн платформ үүсгэж, тинк-танк байгуулж, ажиллуулна.
  • Эрх зүйт ёсны талаар олон нийтийг соён гэгээрүүлэх ажил зохион байгуулж, улс орны тулгамдсан асуудлуудаар салбарын байр суурийг  илэрхийлэх индэр болно.
  • Гишүүдийнхээ хууль ёсны эрх ашгийг хамгаалж, нэн ялангуяа зарчмын, нийгэмд томоохон үр дагавар бий болгох асуудлуудаар стратегийн өмгөөлөл хийдэг болно гэх мэт.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
Өчигдөр 14 цаг 49 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26