Хуульч эрдэмтэд анх удаа чууллаа

    Хууль зүй, дотоод хэргийн сайдын санаачилсан Хуульч эрдэмтдийн үндэсний анхдугаар чуулган өнөөдөр/2017.05.23/ боллоо. Энэхүү арга хэмжээг Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын Их сургууль, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран зохион байгуулсан бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн  дарга Ц.Цолмон, ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг  болон эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцсон юм.

    Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганыг нээж ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хууль зүйн болон шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх чиглэлээр тодорхойлсон зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг авч хэлэлцэх нь энэхүү чуулганы нэг үндсэн зорилго юм. Засгийн газрын үйл ажилгааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлснээр Монгол оронд эрх зүйт төрийг бүрэн төлөвшүүлэн хөгжүүлэх, хүний эрхийг хангах  баталгааг улам бүр сайжруулах, эрх зүйн шинэтгэлийг дэлхийн нийтийн эрх зүйн тогтолцооны болон өөрийн орны хөгжлийн үндсэн чиг хандлагын дагуу гүнзгийрүүлэн хэрэгжүүлэх үйл явцыг хангахад шийдвэрлэх хүчин зүйл байх болно” гэдгийг онцолж байлаа.

    Чуулганд Академич С.Нарангэрэл “Хуульч эрдэмтдийн үүрэг хариуцлага” сэдвээр, академич Ж.Амарсанаа “Монголын хууль зүйн шинжлэх ухааны хөгжлийг тольдохуй” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

    Манай оронд  1960-аад оноос хойш өнөөдрийг хүртэл нийтдээ хууль зүйн шинжлэх ухааны 185 эрдэмтэн төрсөн байдаг аж. Өнөөдрийн энэхүү хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганд 160 орчим эрдэмтэд хуран цугласан бөгөөд тэдний хамгийн ахмад нь 88 настай хамгийн залуу нь 29 настай эрдэмтэн байлаа.

   Энэ чуулган анх удаагаа хуульч эрдэмтдийг нэг дор цуглуулж, тэдний санаа бодлыг сонссон шинэ, соргог арга хэмжээ болж буйгаараа онцлогтой байсан бөгөөд хууль зүйн салбарынхан асуудлаа ярилцаж, гарц шийдэл хайсан, мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзаж, мэргэн санаагаа уралдуулсан үр дүнтэй арга хэмжээ болсныг хүрэлцсэн ирсэн зочид хэлж байсан.

   Хуульч эрдэмтдийн анхдугаар чуулганаас зөвлөмж гаргаснаар энэхүү үйл ажиллагаа өндөрлөсөн юм.  

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
17 цаг 34 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51