ЯПОНЫ ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ЭЛЧИН ЗӨВЛӨХ КИКҮЧИ МИНОРҮТЭЙ УУЛЗАВ

    Монгол дахь Япон Улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Кикүчи Минорү, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Мачида Хидэаки нар 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан нарыг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг хүлээн авч уулзаж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсын Гадаад хэргийн яамны Консулын газраас Монголын Хуульчдын холбоо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаадын иргэн, харьяатын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Виз, шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан тухай танилцуулсан юм. Хэлэлцүүлгийн дүнд цаашид энэ чиглэлээр мэргэшсэн хуульчдыг бэлтгэх нь зүйтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар дурдаад Монголын Хуульчдын холбооноос виз, шилжилт хөдөлгөөний чиглэлээр мэргэшсэн хуульч бэлтгэх ажлыг эхлүүлэхээр төлөвлөж буй тухайгаа танилцуулж, талууд энэ талаар санал солилцсон юм.

    Элчин зөвлөх Кикүчи Минорү хамтран ажиллах хүсэлтээ ирүүлсэнд талархаж байгаагаа илэрхийлээд цаашид хоёр байгууллагын хамтран ажиллах боломжийн талаар судалж үзэхээ илэрхийлэв.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
15 цаг 56 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06