МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД “АЗИ-НОМХОН ДАЛАЙН УЛС ОРНУУДЫН ХАРЬЦУУЛСАН ЭРХ ЗҮЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

    Монголын Хуульчдын холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг, Мэргэжлийн хариуцлагын хорооны Ажлын албаны дарга Т.Ганбаатар нараар ахлуулсан төлөөлөгчид 2017 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсын Буриадын Их Сургуулиас зохион байгуулсан “Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт VIII удаагийн олон улсын бага хуралд амжилттай оролцлоо.

    Хурлын үйл ажиллагааны нээлтэд Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга А.Оюунчимэг үг хэлж, харьцуулсан эрх зүйн судалгааны асуудлыг хөндөж, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэх, бидний залгамж халаа болсон ирээдүйн хуульчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулагдсан “Ази-Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт VIII удаагийн олон улсын бага хуралд Монголын Хуульчдын холбооны нэрийн өмнөөс амжилт хүсч зохион байгуулагчдад талархал илэрхийлсэн юм.

    Хурлын хүрээнд “Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын иргэний эрх, ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт дугуй ширээний уулзалт зохион байгуулагдсан ба Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ж.Хунан Монгол Улсын нутаг дэвсгэрт Оросын Холбооны Улсын иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид анхаарах асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн.

    Мөн дээрх хурлын салбар хуралдаанд тус холбооны Бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Пүрэвсүрэн нь “Шинжээчийн эрх зүйн байдалд тулгамдаж буй асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлэн амжилттай оролцлоо.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
15 цаг 57 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06