Хуулийн төв байгууллагуудын хөлбөмбөгийн аварга шалгаруулах

    "Хуульчдын өдөр”-ийг тохиолдуулан Монголын Хуульчдын холбооноос Хуулийн төв байгууллагуудын хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Хуульчдын цом-2017” шилжин явах цомын төлөөх анхдугаар тэмцээнийг 2017 оны 05 дугаар сарын 27 ны өдөр "British  school of ulaanbaatar" сургуулийн хөлбөмбөгийн талбайд амжилттай зохион байгууллаа.

    Тэмцээнд нийт 11 байгууллагын баг тамирчид өрсөлдсөн.

Тэргүүн байрт: Монголын өмгөөлөгчдийн холбоо,

Дэд байрт: Тагнуулийн ерөнхий газар,

Гуравдугаар байрт: Улсын дээд шүүхийн баг тамирчид тус тус шалгарсан.

  Тэмцээний шилдэг довтлогчоор өмгөөлөгч Г.Орхон, шилдэг хамгаалагчаар өмгөөлөгч Д.Очирдорж, шилдэг хаалгачаар хуульч Ч.Гүнждагва нар шалгарсан юм.

    Энэ удаагийн тэмцээний онцлог нь Хуулийн төв байгууллагуудын удирдлагуудаас бүрдсэн "Дэнс", "Сүлд"гэсэн хоёр “Бэлгэдлийн шигшээ” багийг өрсөлдүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Бямбацогтын ахалсан “Дэнс” багт “Эрхэм элч” өмгөөллийн нөхөрлөлийн захирал, гавьяат хуульч Б.Цэрэнбалтав , Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг, Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт, Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Б.Гүнбилэг, Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга, Монголын Хуульчдын холбооны Прокурорын хорооны тэргүүн Ц.Арвинбуудай,  Тагнуулийн ерөнхий газрын дэд дарга Б.Энхсүх, Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх Б.Баасандорж, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч  Б.Ганбаатар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, өмгөөлөгч М.Батболд, Л.Хатанбаатар нар тоглосон.

   Харин “Сүлд” багт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, гавьяат хуульч О.Зандраа, ХУД эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ганбат, Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь, Улсын ерөнхий покурорын орлогч  Г.Эрдэнэбат, Авлигатай тэмцэх газрын дэд дарга Ц.Нямдорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарын бичгийн дарга Г.Баясгалан, УИХ-ын Тамгын газрын даргын орлогч Д.Амгалан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч асан, “Юнайтед партнерс” нөхөрлөлийн зөвлөх Б.Пүрэвням, Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, “Адвокат консалтинг” нөхөрлөлийн зөвлөх Д.Батсүх,  Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны шүүгчдийн хорооны тэргүүн Ц.Оч, Монголын өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч Ж.Батзоригт  нар тоглосон бөгөөд “Дэнс” баг ялалт байгуулсан юм. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
16 цаг 52 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06