ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2017 ОНЫ 06 ДУГААР САРЫН 02-НД ЭХЭЛЛЭЭ

    Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссоос өнөөдөр /2017.06.06/ хэвлэлийн бага хурал зарлалаа. Хуралд Хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын комиссын дарга Д.Сүнжид, Хуульчдын холбооны Тамгын газрын Шалгалт зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Ж.Туяа, Шалгалтын хороо хариуцсан мэргэжилтэн Ц.Должинсүрэн нар оролцож, 2017 оны Хуульчийн шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв.

    Монголын Хуульчдын холбоо нь 2017 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2017 оны 08 дугаар сарын 16,17,18-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товлоод байна. Хуульчийн мэргэжлийн шалгалтын бүртгэл 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхэлж, 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагт дуусах бөгөөд бүртгэлийг https://burtgel.mglbar.mn/ цахим хаягаар явуулах юм.

    Хуульчийн мэргэжлийн шалгалтыг сорилго, бодлого гэсэн дарааллаар авах буюу сорилгын шалгалт нь 200 асуултаас бүрдэж, 200 минут үргэлжлэх бол бодлогын шалгалтад нэг бодлогыг бодох хугацаа 150 минут байна.

     Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд шалгалтад орох иргэн нь Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийг төгсөж, хоёроос доошгүй жил мэргэжлийн дадлага хийсэн байхаар заасан байдаг.

    Сонирхуулахад, 2016 оны Хуульчийн мэргэжлийн шалгалтад 1325 эрх зүйч орсноос 154 нь тэнцэж, Хуульчдын холбоонд бүртгүүлэн Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваад байгаа юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
16 цаг 52 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06