“ШҮҮХ БА АРБИТРЫН ХАРИЛЦАН АЖИЛЛАГАА-ОНОЛ ПРАКТИКИЙН АСУУДЛУУД” СЭДЭВТ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Монгол Улсын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монгол Улсын олон улсын ба үндэсний арбитраас өнөөдөр (2017.06.08) “Шүүх ба арбитрын харилцан ажиллагаа-онол практикийн асуудлууд” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн болон Монгол Улсын Эрдмийн Их Сургуультай хамтран зохион байгууллаа.

    Тус бага хуралд Австрали, Америк болон Япон Улсын эрдэмтэн, судлаачид оролцсон бөгөөд хуралд оролцогчид дор дурьдсан сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн байна. Үүнд:  

  • Монголын олон улсын ба үндэсний арбитр-Эрх зүйн зохицуулалт;
  • Шүүхийн олон улсын ажиллагаа ба маргаан шийдвэрлэх альтернатив арга-харьцуулалт;
  • Арбитрын ажиллагаан дахь шүүхийн оролцоо;
  • Монгол Улсын шүүхээр арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэхэд тулгамдаж буй практик асуудлууд (тодорхой жишээн дээр);
  • Улс хоорондын болон олон улсын иргэд хоорондын маргаан шийдвэрлэх арга;
  • Арбитрын тухай хууль-Гомдол өргөдөл гаргах эрх;
  • 2017 оны Арбитрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийг хэрэглэх нь;
  • Арбитрын хэлэлцээр ба Монгол Улсын шүүхийн онцгой харъяалал;
  • Орчин үеийн байгууллагын хөгжлийн чиг хандлага: Шүүх ба арбитр.

    Хурлын дүнд Монгол Улс дахь арбитрын ажиллагааг илүү сайжруулах, арбитрын ажиллагааны талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл хүргэхийн тулд боловсон хүчнийг чадваржуулахаас гадна цаашид шүүх болон арбитрын байгууллагууд хамтран зөвлөмж, тайлбар гаргах, сургалт семинар зохион байгуулах нь зүйтэй гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн байна.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
18 цаг 18 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51