Захиргааны эрх зүйн хорооны Нээлттэй өдөрлөгт урьж байна

ЗОРИЛГО: Захиргааны эрх зүйн хорооны гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох, чөлөөт цагийг үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэхэд чиглэгдэнэ.

ХАМРАХ ХҮРЭЭ: Захиргааны эрх зүйн хорооны гишүүн бүр оролцох эрхтэй.

ХЭЗЭЭ, ХААНА: 2017.06.17-ны өдрийн 10:50 цагт “Бумбат ресорт” амралтын газарт

БҮРТГЭЛ: Өдөрлөгт оролцох хүсэлтэй гишүүд хороо хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэнлхам /Утас: 70116004, 88119295/-тай холбогдон 2017.06.14-ний өдрийг хүртэл бүртгүүлнэ.

Жич: Бүртгэлийн ХУРААМЖГҮЙ бөгөөд хамгийн эхэнд бүртгүүлсэн 80 хүртэлх гишүүнийг оролцуулах тул та бүхэн яараарай.

 

ХӨТӨЛБӨР

09:30-09:50 Оролцогчдыг бүртгэж, ХЗҮХ-ээс автобусаар хөдлөх

10:00-10:40 "Бумбат ресорт" амралтын газарт хүрэх

10:40-10:50 Өглөөний цай

10:50-11:00 Нээлт (Хөтөлбөр танилцуулах, оролцогчдыг 8 багт хуваарилж, өгөгдсөн даалгаврыг танилцуулах) /Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Д.Ганзориг/

11:00-12:00 “ХУУЛЬЧИЙН СТРЕСС МЕНЕЖМЕНТ” /MSc, M.Coun, Австралийн Сэтгэл зүйчдийн холбооны гишүүн, сэтгэлзүйч А.Хонгорзул/

12:00-12:30 “ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХҮЛЭЭЛГЭХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ БА ХУУЛЬ ЗҮЙН ХУГАЦАА” /Отгонтэнгэр Их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, докторант С.Эрдэнэболор/

12:30-13:00 “ХАРЬЦУУЛСАН ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙ: ГЭРЭЭГ СУДЛАХ ЭРХ ЗҮЙН ХАНДЛАГА” /Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Тилбургийн Их сургуулийн докторант Н.Баярмаа/

13:00-14:00 Өдрийн хоол

14:00-15:00 Баг тус бүр өгөгдсөн даалгавартаа бэлтгэх

15:00-16:20 Баг тус бүрийн даалгаврын гүйцэтгэл /тус бүр 10 минут/

16:20-16:50 Хөгжөөнт тоглоом

16:50-17:00 Хаалт (Дурсгалын зураг авахуулах)

Түүнчлэн өдөрлөгийн үеэр Хууль зүйн доктор (Ph.D) П.Одгэрэлийн "Захиргааны эрх зүйн ерөнхий анги", "Татварын эрх зүй", Хууль зүйн доктор (Dr.jur) Д.Сүнжидийн "Захиргааны ерөнхий хууль: Үзэл баримтлал, хэрэглээ" зэрэг шинэ гарсан номнууд хямдралтай үнээр худалдаалагдана.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
16 цаг 52 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06