ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮДИЙН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

    Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны гишүүдийн өдөрлөг 2017 оны зургадугаар сарын 17-нд боллоо.

    Өдөрлөгийн үеэр MSc, M.Coun, Австралийн Сэтгэл зүйчдийн холбооны гишүүн, сэтгэл зүйч А.Хонгорзул “Хуульчийн стресс менежмент” сэдвээр, “Отгонтэнгэр” их сургуулийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, докторант С.Эрдэнэболор “Төрийн албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэл ба хууль зүйн хугацаа” сэдвээр, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Тилбургийн их сургуулийн докторант Н.Баярмаа “Харьцуулсан гэрээний эрх зүй: гэрээг судлах эрх зүйн хандлага” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн.

    Мөн өдөрлөгт оролцсон гишүүдийг 5 багт хувааж, Захиргааны ерөнхий хуулийн хүрээнд даалгавар өгч, шилдэг багийг шалгаруулсан. Түүнчлэн энэ үеэр “Захиргааны хэргийн шүүхэд нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх нь” гарын авлагыг гишүүддээ үнэ төлбөргүй олгосон бол Хууль зүйн доктор (Ph.D) П.Одгэрэлийн "Захиргааны эрх зүйн ерөнхий анги", "Татварын эрх зүй", Хууль зүйн доктор (Dr.jur) Д.Сүнжидийн "Захиргааны ерөнхий хууль: Үзэл баримтлал, хэрэглээ" зэрэг шинэ гарсан номнуудыг хямдралтай үнээр худалдаалсан юм.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
9 цаг 24 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
9 цаг 36 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
13 цаг 58 мин
МЭДЭЭЛЭЛ
15 цаг 16 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25