Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Хуульчдын холбооны ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

   Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 19, 20-нд Баян-Өлгий аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Сургалтын хорооны мэргэжилтэн Г.Санчир нар багтаж байгаа бөгөөд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, Холбооны удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хуульчдад танилцуулж, саналыг сонсох, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм.

    Ажлын хэсгийн үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Өв залгамжлал, шүүхийн практик” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус хичээл заалаа. Тус сургалтад Баян-Өлгий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 60 хуульчаас 40 нь хамрагдсан юм.

    Мөн энэ үеэр Хуульчдын холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Баян-Өлгий аймгийн прокурор Тогосын Батсүх, өмгөөлөгч  Хамангийн Зулхаш, хуульч Бөлтөшийн Раушан нар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“МОНГОЛ УЛС РОМ-ГЕРМАНЫ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНД ХАМААРАХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА
2025-12-22 12:55
МЭДЭЭЛЭЛ
2025-12-19 11:27
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2025-12-16 17:40
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2025-12-12 11:23
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов
2025-12-18 09:11
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03