Ховд аймагт Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгууллаа

 Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2017 оны 06 дугаар сарын 21, 22-нд Ховд аймагт ажиллалаа.

    Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал, Сургалтын хорооны мэргэжилтэн Г.Санчир нар багтаж байгаа бөгөөд Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчлах, Холбооны удирдлагын тогтолцоо, бүтэц зохион байгуулалт, хуулиар хүлээсэн чиг үүрэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хуульчдад танилцуулж, саналыг сонсох, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм.

    Ажлын хэсгийн үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсанаар Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй” сэдвээр, Хуульчдын холбооны мэргэжлийн хариуцлагын хорооны дарга, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нь Э.Золзаяа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Өв залгамжлал, шүүхийн практик” сэдвээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Мөнхжаргал “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр тус тус хичээл заалаа. Тус сургалтад Ховд аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй  40 хуульч хамрагдсан юм.

    Мөн энэ үеэр Хуульчдын холбооны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хуульчдыг шагнаж урамшуулсан бөгөөд Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Бэгзийн Дамба, Нямжавын Туяа, Аймгийн прокурор Нямаахүүгийн Должинсүрэн, өмгөөлөгч Цэдэнгийн Даваасүрэн нар Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр энгэрээ мялаалаа.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
17 цаг 37 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06