Эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүд, эрсдэлтэй нөхцөлд байгаа хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх төв нээлтээ хийлээ

    "Иргэний хамгаалалт" ТББ-ийн үүсгэн байгуулагч, тус байгууллагын тэргүүн хуульч, О.Алтангэрэлийн санаачилгаар "Иргэний хамгаалалт-Хууль зүйн туслалцаа үзүүлэх төв"  2016 оны 09 дүгээр сарын 21-нд Баянзүрх дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт нээлтээ хийж иргэдэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлж эхэлсэн.

    Байгуулагдсанаасаа хойш тус Төв нь 300 гаруй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлсэн байна. Энэхүү сайн дурын, нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаагаа нийслэлийн 9 дүүрэгт бий болгох зорилготой байгаагаа илэрхийлж байсны дагуу 2 дахь салбараа хүчирхийлэлд өртсөн гэр бүлийн гишүүдэд, хүүхэд хамгааллын чиглэлээр Сүхбаатар дүүргийн  8-р хороо, Төрийн өмчийн 11-р байр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт нээлээ.  

    Энэ төв нь эрх нь зөрчигдсөн гэр бүлийн гишүүд, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, аливаа хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зөрчигдсөн эрхийг хамгаалах чиглэлээр хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ тэр дундаа хууль, эрх зүйн талаарх зөвлөгөө, туслалцааг голчлон үзүүлэх юм. Мөн "Иргэний хамгаалалт-1" төвийн үйл ажиллагаа болох хууль зүйн үнэ төлбөргүй туслалцааг ч энэхүү төв нь эрхлэн явуулах боломжтой юм байна.

    Дашрамд дурдахад, "Иргэний хамгаалалт-Хууль зүйн туслалцааны төв" нь эрүүгийн хэрэг, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа, захиргааны зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, иргэний хэрэг, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд хоорондын хууль зүйн асуудал, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, олон нийтийн хууль, эрх зүйн сургалт сурталчилгааны ажлуудыг үнэ төлбөргүй үзүүлдэг юм.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
19 цаг 24 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51