МОНГОЛ–СОЛОНГОСЫН ХАМТАРСАН АРБИТРЫН СЕМИНАР амжилттай зохион байгуулагдлаа

    "Монголын Хуульчдын Нийгэмлэг" ТББ, БНСУ-ын Худалдааны Арбитрын Зөвлөл, Өмгөөллийн "ИЭлСи" нөхөрлөл хамтран “МОНГОЛ–СОЛОНГОСЫН ХАМТАРСАН АРБИТРЫН СЕМИНАР-2017”-г зохион байгуулав.

    Тус семинарт Сөүлийн Их Сургуулийн Профессор, СХАЗ-ийн Арбитрч ноён Бенжамин Хюгс, СХАЗ-ийн гүйцэтгэх захирал Хийван Күн, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Монголын Хуульчдын холбоо, МОУҮА, ШШГЕГ, Иргэний хэргийн шүүхийн төлөөлөл болон өмгөөллийн нөхөрлөлүүд оролцлоо.

    Семинарыг Монголын Хуульчдын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, “Дачэн” хуулийн фирмийн  захирал хатагтай Д.Нандинцэцэг, СХАЗ-ийн Ерөнхийлөгч ноён Сүнг Бэй Жи нарын үгээр нээсэн.

    Семинарын үеэр БНСУ-ын Худалдааны арбитрын зөвлөлөөс "Азийн арбитрын тогтолцоо, Азийн арбитрын төвүүдийн хөгжил, цаашдын чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, Азийн зах зээлд хэрэг маргаан шийдвэрлэхэд голлох байр суурь эзэлдэг БНСУ, Хонг Конг Сингапурын арбитрын төвүүдийн онцлог, хөгжлийн талаар туршлага, мэдээллийг солилцсон. “СХАЗ-ийн танилцуулга мэдээлэл, Арбитрын ажиллагааны журам” видео (кейс) танилцуулагдаж, үдээс хойшхи хуралдаан дээр МОУҮА-ын үйл ажиллагаа болон Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг өрнөв.

    Мөн Өмгөөллийн "ЭмДиЭс Ханлекс" ХХН-ийн партнер, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын гишүүн Д.Дүгэржав, МОУҮА-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын гишүүн Ч.Гүнждагва нар Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга, шинэлэг зохицуулалт” сэдвээр илтгэл тавьж, мэдээлэл өгсөн бөгөөд ШЕЗ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, ШШГЕГ-ын ахлах мэргэжилтэн А.Зая, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр, Өмгөөллийн "ИЭлСи" ХХН-ийн Гүйцэтгэх захирал Б.Баяр нар “Арбитрын шийдвэрийн биелэлтийг шүүхээр баталгаажуулахад тулгарч буй онол, практикийн асуудлууд”-аар илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

    Энэ удаагийн семинараар НЭГД: БНСУ болон Монголын Арбитрын хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан туршлага солилцох, хуульчдад мэдээлэл хүргэх.  ХОЁРД: Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хуульчдад түгээх, хүргэх. ГУРАВТ: Өмгөөлөгч, хуульчид Арбитрын шийдвэрийн биелэлтийг шүүхээр баталгаажуулахад тулгарч буй асуудлуудыг ШЕЗ, Шүүх, ШШГЕГ-уудын төлөөллүүдэд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгосноороо ач холбогдолтой семинар болсноороо онцлогтой юм. 

    Цаашид Монголын Арбитрын ажиллагааг сайжруулж, хөгжүүлэхэд Арбитрч, хуульчид зайлшгүй англи хэлтэй байх, гадаад улсын Арбитрын төвүүдийн туршлага, чиг хандлагыг судлах, суралцах зүйлүүд байгааг дурдах нь зүйтэй.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
19 цаг 13 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51