ДОКТОР Д.СҮНЖИДИЙН "ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ: ҮЗЭЛ БАРИМТЛАЛ, ХЭРЭГЛЭЭ" НОМЫН ТАНИЛЦУУЛГА БОЛЛОО

    Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн дэд профессор, доктор (Dr.jur) Дугарын Сүнжидийн “Захиргааны ерөнхий хууль: үзэл баримтлал, хэрэглээ” номын танилцуулга, нээлт 2017 оны зургадугаар сарын 28-ны өдөр боллоо.

    Номын танилцуулгын арга хэмжээг Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Д.Ганзориг хөтлөн явуулсан бөгөөд академич Ж.Амарсанаа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч (LLM-Willamette university) Ц.Цогт нар номын талаарх өөрийн сэтгэгдэлээ хувцаалсан.

   Доктор А.Сүнжид номынхоо талаар “Иргэн, хуулийн этгээд иргэний бүртгэл, хуулийн этгээдийн эсхүл эд хөрөнгийн бүртгэлээс эхлээд нийгмийн даатгалын шимтгэл татвар төлөх зэргээр эрх, үүргээ бодитой хэрэгжүүлэхийн тулд захиргааны байгууллагатай зайлшгүй харилцах шаардлагатай болдог. Захиргааны байгууллага ба иргэн, хуулийн этгээд хоорондын харилцааг тухайлсан салбар хуулиар тодорхойлох бөгөөд  улмаар эдгээр  салбарын хуулиудын хувьд ерөнхий буюу суурь хууль нь Захиргааны ерөнхий хууль юм. Захиргааны ерөнхий хууль 2015 онд батлагдаж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэсэн. Захиргааны ерөнхий хуулиар захиргааны үйл ажиллагааны үндсэн хэлбэр болох захиргааны акт, захиргааны гэрээ, захиргааны хэм хэмжээ тогтоосон актын үндэслэл, батлах журмыг нарийвчлан зохицуулсан юм.  Үүнээс гадна Захиргааны ерөнхий  хуулиар заасан сонсох ажиллагаа, сонгох боломж, төлөвлөлт, захиргааны шийдвэр гүйцэтгэл зэрэг шинэ нэр томьёоны  агуулга, хэрэглээний талаар тайлбарласан.  Уг харилцааны хоёр талын оролцогч болох нэг талаас захиргааны байгууллага, нөгөө талаас иргэн, хуулийн этгээдээс энэхүү хуулийг хэрэглэхэд ойлгомжтой, хялбар, тодорхой болгохыг зорьж, онолын ойлголтыг дэлгэрүүлж, жишээгээр баяжуулсан” хэмээн онцолж байлаа. 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
Хуульч Э.Цолмон, М.Наранцэцэг нарт талархал ирүүллээ
16 цаг 17 мин
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Уржигдар 11 цаг 00 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26