МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ, АКАДЕМИЧ П.ОЧИРБАТЫН "МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ" БҮТЭЭЛ ГАРЛАА

Mongol Ulsiin Undsen huuli P

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан, Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Үндсэн хууль: хэрэгжилт, хяналт, судалгаа” хэмээх эрдэм шинжилгээ, судалгаа болон түүхэн баримтыг өгүүлсэн бүтээлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, академич П.Очирбат туурвин, олны хүртээл болгосон байна.

    Зохиогч уг бүтээлээ Үндсэн хуультай ажил, амьдралаа холбосон 20 гаруй жилийн өөрийн туршлага, судалгаан дээр үндэслэн бүтээжээ. Энэхүү бүтээл нь бүтцийн хувьд Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналт, судалгаа гэсэн хэсгээс бүрдсэн бөгөөд агуулгад Үндсэн хуулийн зүйл, заалт нэг бүрийн талаар тусгаж, тухайн зүйлийн заалтын дагуу батлагдсан органик болон бусад хууль тогтоомжууд, холбогдох судалгаа болон Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг өргөдөл, мэдээлэл, хүсэлт, гомдлын дагуу шийдвэрлэж гаргасан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, тогтоолын талаарх мэдээлэл, Үндсэн хуулийн цэцийн зарим шийдвэр, түүнчлэн Үндсэн хуулийн хэрэгжилт, хяналт дээр үндэслэн зарим асуудлыг сонгон судалж тайлбар, санал дүгнэлтийг товчхон илэрхийлсэн байна.

    Үндсэн хуулийн хэрэгжилтийг хуулийн зүйл заалт бүртэй хадаж гаргахыг хичээсний учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эмзэг газрыг олж тодорхойлоход дөхөм гэж бодохын зэрэгцээ Үндсэн хуулиа яаран битгий хөндөөсэй гэсэн санааг зохиогч энэхүү номдоо шингээжээ.

    Энэхүү бүтээл нь Үндсэн хуулийг хэрэгжүүлэх, хамгаалахын төлөө ажиллаж буй Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд, тэдний зөвлөх, туслах, ажлын албаны албан хаагчид, Үндсэн хуулийн шүүх эрх мэдэлийн болон бусад шүүхийн байгууллагад ажиллагсдад гарын авлага болохуйц сайн бүтээл болжээ.  Мөн судлаач эрдэмтэд, багш, оюутнууд, иргэдэд Үндсэн хуулийн чиглэлээр судалгаа хийх, ашиглах, нарийвчлан танилцаж ойлгоход дөхөм болох чухал ач холбогдолтой эх сурвалж болно гэдэгт итгэлтэй байна.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
18 цаг 22 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06