АЗИ-НОМХОН ДАЛАЙН УЛС ОРНУУДЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН 30 ДАХЬ УДААГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

 

    Ази-Номхон далайн улс орнуудын Хуульчдын холбоод (LAWASIA) байгууллага нь 1966 оны 08 дугаар сарын 10-ны өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд Ази-Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын хуульч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид бие даасан байгууллага юм.

    Тус байгууллагын 30 дахь удаагийн чуулга уулзалт нь 2017 оны 09 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Япон Улсын Токио хотод “Хуулийн хүрээнд үсрэнгүй хөгжих нь: LAWASIA-ийн ирээдүйд гүйцэтгэх үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах гэж байгаа бөгөөд Монголын Хуульчдын холбоонд албан ёсны урилгыг ирүүлээд байна.

    Чуулга уулзалтын үеэр бизнесийн эрх зүй, хүний эрх болон нийтийн ашиг сонирхол зэрэг ерөнхий сэдвийн хүрээнд гучин салбар хуралдаан зохион байгуулагдах юм байна. Мөн 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр “Хүний эрхийн асуудлаар мэргэшсэн хуульчдын үдэш” арга хэмжээ зохион байгуулагдана.

   Сонирхож буй хуульчид та бүхэн Монголын Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Х.Дөлгөөнтэй (утас: 70116004, 95209241) холбогдож, 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18:00 цагаас өмнө бүртгүүлнэ үү.

   Бүртгэлийн хураамж: 160.000 иен (үүнд хурлын материал, нээлтийн хүлээн авалтын үйл ажиллагаа, хурлын өдрүүдийн өдрийн зоог, хаалтын үйл ажиллагаа багтана). 2017.07.31-ний өдрөөс өмнө бүртгүүлсэн тохиолдолд 140.000 иен төлөх юм.

     Нислэгийн тийз: 1.600.000 орчим төгрөг (2017.09.16-ны өдөр яваад 2017.09.22-ны өдөр буцаж ирнэ)

    Чуулга уулзалт HOTEL NEW OTANI зочид буудлын хурлын зааланд зохион байгуулагдах бөгөөд дор дурьдсан зочид буудлууд чуулга уулзалтын оролцогчдыг хүлээн авах юм байна. Үүнд:

        1.    HOTEL NEW OTANI зочид буудал:

               - хоногийн 31.682 иенээс эхэлнэ

        2.    THE PRINCE GALLERY TOKYO KIOICHO зочид буудал:

               - хоногийн 53.660 иенээс эхэлнэ 

        3.    TOSHI CENTER HOTEL зочид буудал:

               - хоногийн 11.980 иенээс эхэлнэ

        4.    HOTEL MONTEREY AKASAKA зочид буудал:

               - хоногийн 13.060 иенээс эхэлнэ

        5.    AKASAKA YOKO HOTEL зочид буудал:

               - хоногийн 10.260 иенээс эхэлнэ

        6.    MARROAD INN AKASAKA зочид буудал:

               - хоногийн 9.720 иенээс эхэлнэ

        7.    HOTEL WING INTERNATIONAL PREMIUM TOKYO-YOTSUYA зочид буудал:

               - хоногийн 13.500 иенээс эхэлнэ

 

    Цаг агаарын урьдчилсан байдал: 2017.09.16-23-ны өдрүүдэд цельсийн 25-30 градусын дулаан байна.

    

Жич: Япон Улсад зорчихын тулд виз мэдүүлэх шаардлагатай бөгөөд визийг Монгол Улс дахь Элчин Сайдын Яаманд мэдүүлэх бөгөөд аль болох эрт мэдүүлснээр виз гарах магадлал өндөр байх юм. Харин дипломат паспорттой хуульчид 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих юм. Мөн зочид буудлын хувьд дээр дурьдсан зочид буудлаас өөр буудал сонгох боломжтой.

 

     Чуулга уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй доорх холбоосоор орж танилцана уу.

        http://www.lawasia.asn.au/toyko_2017_event.html

 

      Чуулга уулзалтын дэлгэрэнгүй хөтөлбөртэй доорх холбоосоор орж танилцана уу.

        http://www.lawasia.asn.au/toyko_2017_event.html?show=Program

 

 

 ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
18 цаг 22 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06