“ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ОНОЛ, ПРАКТИК” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

    Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хамтран зохион байгуулсан “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол, практик” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2017 оны 07 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

       Тус олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Өмгөөлөгчдийн танхим, ОХУ-ын Эрхүү, Кемерово, Томск, Красноярск, Чита, Хакас муж, Буриад, Тувагийн Өмгөөлөгчдийн танхимын удирдлагууд болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн танхимын удирдлага,  ӨМӨЗО-ны Хууль зүйн газрын орлогч дарга, Улаанхад хотын Хууль зүйн газрын дарга, Алшаа аймгийн Хууль зүйн газрын дарга, Хөх хотын Хууль зүйн газрын орлогч дарга нар оролцож гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар илтгэл тавьж өөрийн улсын туршлагаас хуваалцсан.

      Монголын Хуульчдын холбоог төлөөлөн тус холбооны Прокурорын хорооны гишүүн, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд “Криминологид суурилсан эрүүгийн эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл тавьсан болно.  

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг бага хурлыг хааж үг хэлсэн бөгөөд Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх цогц бодлогыг шинэчилсэн Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлалтай уяалдуулан хэрэгжүүлэх шаардлага тулгарч байгааг онцлон тэмдэглэсэн юм.

    Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчидтэй уулзаж гурван улсын хуульч, өмгөөлөгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туслалцаа үзүүлэх, цаашид хамтарсан арга хэмжээ тогтмол зохион байгуулах асуудлаар санал солилцсон болно.   

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
18 цаг 24 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06