Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
АЗИЙН ХУУЛЬЧДЫН ХОЛБООДЫН ЕРӨНХИЙЛӨГЧДИЙН 28 ДАХЬ УДААГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТАД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

   Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн 28 дахь удаагийн дээд хэмжээний чуулга уулзалт (The Presidents of Law Associations in Asia) нь “Хуульч мэргэжлийн цаашдын чиг хандлага: Ази-Номхон далайн улс орнуудын чиг хандлага ба түүний эрх зүйн байдал” сэдвийн хүрээнд Шри Ланка Улсын Коломбо хотод 2017 оны 07 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хорооны гишүүн Н.Чимгээ, Прокурорын хорооны гишүүн Ц.Батболд нар оролцлоо.

   Азийн Хуульчдын Холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалт (АХХЕДХЧУ) нь 1990 онд Ази-Номхон далайн бүсийн орнуудын хуульчдын ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжлийн хариуцлагыг сайжруулах, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр бүс нутгийн Хуульчдын холбоодын тэргүүлэгч нарын хооронд санал, мэдээлэл солилцох, хамтын ажиллагааг бий болгох зорилгоор байгуулагдсан улс төрөөс ангид бие даасан байгууллага юм.

     Ерөнхийлөгчдийн дугуй ширээний уулзалтын үеэр төлөөлөгчид тодорхой асуудлуудыг хэлэлцэж ярилцсан бөгөөд үүнд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 болон 199 дүгээр зарлигаар хуулийн үндэслэлгүйгээр буцаан томилогдоогүй нэр бүхий 12 шүүгчид холбогдох асуудлыг онцгойлон авч хэлэлцсэн юм. Оролцогч гишүүд бүгд буруушаасан бөгөөд асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийлсэн.

    Уулзалтын төгсгөлд “Коломбын тунхаг” баримт бичгийг баталсан бөгөөд Австралийн Хуульчдын Зөвлөл (Law Council of Australia) 2018 оны 29 дэх удаагийн Азийн Хуульчдын холбоодын Ерөнхийлөгчдийн дээд хэмжээний чуулга уулзалтыг Австралийн Сидней хотод зохион байгуулагдахаар боллоо.

      Жич: Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгат хандаж 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 1/623 тоот албан бичгийг хүргүүлсэн бөгөөд тэрбээр албан бичигтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 198 болон 199 дүгээр зарлигаар хууль зүйн үндэслэл заалгүйгээр өнөөдөр өдрийг хүртэл буцаан томилогдоогүй нэр бүхий 12 шүүгчийн асуудлыг дурьдаад шүүгчээр ажиллаж байсан эдгээр хуульчдыг буцаан томилохтой холбоотой асуудлаар болон нийт шүүгчдийн хараат бус байдлын талаар, мөн түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүгч сонгон шалгаруулахдаа хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлэхгүй байгаа талаар биечлэн уулзаж, танилцуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ХУУЛЬЧИД СПОРТООР ДАМЖУУЛАН ХҮНИЙ ЭРХИЙН НӨЛӨӨЛӨГЧ БОЛОХ НЬ” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
11 цаг 2 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ 2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 14-НД ЭХЭЛЛЭЭ
12 цаг 55 мин
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2026-08-14 22:46
МЭДЭЭЛЭЛ
9 цаг 32 мин
МЭНДЧИЛГЭЭ
12 цаг 50 мин
COP17 САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГЭЛ
2026-08-06 17:19
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО COP17 ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБАТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2026-08-06 13:58
ХУУЛЬ ЗҮЙН ПРО БОНО ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
12 цаг 52 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
2026-07-08 17:11
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
2026-07-08 16:03
БАЯР ХҮРГЭЕ
2026-07-07 16:14
ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДҮҮДИЙН АНХААРАЛД
2026-07-07 15:52
“ХҮҮХЭД, ӨСВӨР НАСНЫ ХҮНИЙ ЭРХИЙГ ЦАХИМ ОРЧИНД ХАМГААЛАХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БОЛОН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ” ТӨСӨЛД ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-07-06 12:05
ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
2026-07-06 11:51
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ТОДОРЛОО
2026-07-06 10:15
"СИНГАПУР УЛСЫН ХИЛ ДАМНАСАН АРИЛЖААНЫ МАРГААНЫГ ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО" СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЛОО
2026-07-03 13:15
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОН ӨМГӨӨЛЛИЙН ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ ДЭМЖИХ ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ЯПОН УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ
2026-07-03 13:10
ИРЛАНД УЛС ДЭЭД ШҮҮХЭЭС ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛ БОЛОН МАРГААН ШИЙДВЭРЛЭХ ШИНЭ УДИРДАМЖ ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
2026-07-02 09:48
ХУУЛЬЧДЫН ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2026-07-02 09:24
“ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬ, ЗАХИРГААНЫ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ 10 ЖИЛ: ҮР ДҮН, ХЭТИЙН ЧИГ ХАНДЛАГА” СИМПОЗИУМААС ГАРГАСАН ЗӨВЛӨМЖ
2026-07-02 09:22