Шүүгч, хуульч, сургагч багш нарт зориулсан “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалт эхэллээ

    Монголын Хуульчдын холбоо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон түүний харъяа Олон улсын сургалтын төвтэй хамтран шүүгч, хуульч, сургагч багш нарт зориулсан “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Бага баян-Энхийн төлөө” цогцолборт зохион байгуулж байна.

    Сургалтын нээлт  өнөөдөр болсон бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд оролцож, сургалтад оролцогчдод амжилт хүссэн.

    Шүүгч, хуульч, сургагч багш нарын Олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж дотоодын түвшинд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэглэх, туршлага судлах зорилготой энэхүү сургалтын сургагч багшаар Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан ОУХБ-ын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн багийн Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон хөдөлмөрийн эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Алайн Пильс, Итали Улсын Турин хот дахь ОУХБ-ын харъяа Олон улсын сургалтын төвийн Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн эрх, хүйсийн эрх тэгш байдлыг хариуцсан сургалтын хөтөлбөрийн мэргэжилтэн Олена Вазуншка болон Гүрж Улсын ОУХБ-ын Үндэсний зөвлөх, Тбилисийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн зочин профессор, Гүрж Улсын Хуульчдын холбооны гишүүн Закари Швелидзе нар ажиллаж байна.

    Дотоодын шүүхэд хөдөлмөрийн маргааныг хянан шийдвэрлэхдээ олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг ашиглахгүй байх явдал түгээмэл байгаа тул гишүүн улсуудын хуульч, шүүгч нарт зориулж Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний талаарх сургалтуудыг зохион байгуулдаг аж. Энэ удаагийн сургалт нь дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм. Үүнд:

  • Сэдэв 1: ОУХБ болон олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ: ОУХБ-ын гол баримтлах зарчмууд болон дотоодын хууль, тогтоомжинд  ОУХС-ын процессыг нэвтрүүлэх;
  • Сэдэв 2: Дотоодын шүүгч, хуульчид Олон улсын хөдөлмөрийн хуулийг хөдөлмөрийн хэрэг маргаан шийдвэрлэхэд хэрхэн, хэзээ ашиглах вэ?: Кейс (Олон улсын Хөдөлмөрийн хэм хэмжээг шүүхийн хэрэглээнд ашиглах нь)
  • Сэдэв 3: ОУХБ-ын удирдлагын ажлыг ашиглах нь: ОУХБ-ын удирдлагын ажил, тэдгээрийн шүүгчид хамааралтай ажил;
  • Сэдэв 4: ОУХС-ын хэрэглээ (тусгай салбарууд дээр): ОУХС-ын агуулга, түүний шүүхийн хэрэглээнд  ашиглах нь.

    Сургалтын хугацаанд сургалтад оролцогчид нь ОУХБ болон ОУСТ-ын ОУХС-тай холбоотой мэдээлэл, кейсүүд болон тэдгээртэй холбогдох мэдээллүүдээр хангагдах юм.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
18 цаг 22 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06