“Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сургалт амжилттай үргэлжилж байна

    Монголын Хуульчдын холбоо Олон улсын хөдөлмөрийн байгууллага, түүний харъяа Олон улсын сургалтын төвтэй хамтран зохион байгуулж буй “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалт гурав дахь өдрөө амжилттай үргэлжиллээ.

    Өнөөдрийн сургалтаар Гүрж Улсын ОУХБ-ын Үндэсний зөвлөх, Тбилисийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн зочин профессор, Гүрж Улсын Хуульчдын холбооны гишүүн Закари Швелидзе “Үндсэний шүүгч хуульчид Олон Улсын Хөдөлмөрийн хэм хэмжээг хөдөлмөрийн маргаан шийдвэрлэхэд хэрхэн, хэзээ ашиглах вэ?” сэдвээр, Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан ОУХБ-ын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн багийн Олон Улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ болон хөдөлмөрийн эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Алайн Пильс, Итали Улсын Турин хот дахь ОУХБ-ын харъяа Олон улсын сургалтын төвийн Олон Улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн эрх, хүйсийн эрх тэгш байдлыг хариуцсан сургалтын хөтөлбөрийн мэргэжилтэн Олена Вазуншка нар “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээг шүүхийн практикт хэрэглэх нь” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Н.Баасанжав “Олон Улсын Хөдөлмөрийн хэм хэмжээ Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон шинэчлэн найруулсан Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд тусгагдсан байдал” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлсэн.

Сургалт маргааш “Албадан хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой маргааныг шүүхийн журмаар шийдвэрлэхэд Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэглэх нь” сэдвээр үргэлжлэн явагдах юм.    

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
18 цаг 22 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06