“Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сургалт амжилттай болж өндөрлөлөө

     Монголын Хуульчдын холбоо нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага болон түүний харъяа Олон улсын сургалтын төвтэй хамтран “Олон Улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт сургалтыг 2017 оны 08 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Бага баян-Энхийн төлөө” цогцолборт амжилттай зохион байгууллаа.

    Шүүгч, хуульч, сургагч багш нарын Олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлж дотоодын түвшинд олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэглэх, туршлага судлах зорилготой энэхүү сургалтын сургагч багшаар Зүүн болон Зүүн өмнөд Ази, Номхон далайн орнуудыг хариуцсан ОУХБ-ын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн багийн Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ болон хөдөлмөрийн эрх зүйн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Алайн Пильс, Итали Улсын Турин хот дахь ОУХБ-ын харъяа Олон улсын сургалтын төвийн Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн эрх, хүйсийн эрх тэгш байдлыг хариуцсан сургалтын хөтөлбөрийн мэргэжилтэн Олена Вазуншка болон Гүрж Улсын ОУХБ-ын Үндэсний зөвлөх, Тбилисийн Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн зочин профессор, Гүрж Улсын Хуульчдын холбооны гишүүн Закари Швелидзе нар ажилласан.

    Дашрамд дурдахад, тус холбооны Бодлого, зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Д.Монголжингоо нь энэ оны тавдугаар сард Итали Улсын Турин хот дахь ОУХБ-ын ОУ-ын сургалтын төвд суралцаж ОУХБ-ын итгэмжлэгдсэн сургагч багш болохдоо сургалтын төгсгөлд Монголын шүүгч, хуульчид, хуулийн сургуулийн багш нарт ОУ-ын хөдөлмөрийн хэм хэмжээ сэдвээр наймдугаар сард багтаан сургалт зохион байгуулахаар төлөвлөгөөгөө танилцуулж, энэхүү ажилд ОУХБ-ын Бээжин дэх салбар болон тус байгууллагын Монгол дахь хөтөлбөрийн зүгээс дэмжсэнээр ийнхүү бодит биелэлээ олж А3511079 код бүхий сургалт амжилттай зохион байгуулагдсан билээ.

    Олон Улсын сертификаттай тус сургалтад оролцогчдын зүгээс сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, үр өгөөжийн талаар сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ удаагийн сургалтад Монголын Хуульчдын холбооны гишүүн 20 хуульч хамрагдсан юм.

    Эдгээр хуульч нь ОУХБ болон ОУСТ, ОУХ-ийн хэм хэмжээтэй холбоотой мэдээлэл, кейсүүд болон тэдгээртэй холбогдох бусад мэдээллүүдээр бүрэн хангагдсаны зэрэгцээ хэрэг маргааныг шийдвэрлэхдээ энэ сургалтаас олж авсан мэдлэг, мэдээллээ ашиглах болно гэдгээ хэлж байлаа.

 

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
18 цаг 22 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06