НИЙСЛЭЛИЙН БҮХ ДҮҮРГИЙН ЭМЗЭГ БҮЛГИЙН ИРГЭДЭД ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ӨДӨРЛӨГ БОЛНО

    Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх хороо нь нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх өдөрлөгийг 2017 оны есдүгээр сарын 14-29-ний өдрүүдэд зохион байгуулахаар ажиллаж байна.

          Тус өдөрлөгийг дараах хуваарийн дагуу зохион байгуулахаар товлоод байна.

Зорилго: Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст үнэ төлбөргүйгээр шинээр батлагдсан Зөрчлийн тухай хуулийг сурталчлан таниулах, хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгөх, шаардлагатай хүмүүсийг өмгөөлөгчтэй холбож өгөх, нотариатын зарим үйлчилгээ үзүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх замаар зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх 

Хамтран зохион байгуулагчид:

  • Хүний эрхийн үндэсний комисс
  • Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба
  • Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар,
  • Хууль зүйн туслалцааны төв
  • Хууль зүйн үндэсний хүрээлэн

Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээнүүд:

  • Холбогдох байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулна.

/Оролцож буй байгууллагууд ямар үйл ажиллагаа эрхэлдэг, тухайн байгууллагад яаж, хэрхэн хандах талаар мэдээ, мэдээлэл авах боломжтой/

  • Хууль, өмгөөлөгчид хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгнө.

/Иргэдэд өдөр тутам тохиолддог бэрхшээлийг хэрхэн, хаана хандаж шийдвэрлүүлэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авах боломжтой. Жишээ нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээ, газар, хөдөлмөр эрхлэлт гэх мэт түгээмэл асуудлаар зөвлөгөө авах боломжтой/

  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа явагдана.

/гэмт хэрэг, зөрчил гэж юу болох талаар, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэд юуг анхаарах ёстой гэх мэт асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой/

  • Нотариатч үнэ төлбөргүйгээр баримт бичиг гэрчилнэ.

/төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, паспорт, газрын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гэх мэт баримт бичиг/

  • Шинэ хуулиудын танилцуулга хийгдэнэ.

/Шинээр батлагдсан хуулиудын онцлог, зохицуулалт, анхаарах ёстой зүйл гэх мэт хэрэгтэй мэдээллийг авах боломжтой/

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
19 цаг 13 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06