НИЙТ ХУУЛЬЧДЫН АНХААРАЛД

    Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хуульч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 сар дараалан татвараа төлөөгүй нь Хуульчдын холбоо түүний хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл болно гэж заасан. Энэ хүрээнд Монголын Хуульчдын холбооноос гишүүдийн үүргийн биелэлтийг хангуулахаар шат дараалсан арга хэмжээ авч ажиллаж байна.

   Тодруулбал, татвар төлөөгүй, сургалтын багц цаг хангаагүй 500 гаруй хуульчидтай давхардсан тоогоор 2000 гаруй удаа утсаар амжилттай, амжилтгүй холболт хийсэн. Энэ хүрээнд татвар төлөөгүй үндэслэлээр нийт 255 хуульчийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох шийдвэр гаргаад байна.

    Хуульч нь Хуульчдын холбоонд гишүүнээр элсэж, нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрх нээгдэж, хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болдог. Үүний зэрэгцээгээр хууль болон дүрэм журмаар хүлээлгэсэн үүргийг биелүүлэн ажиллах үүрэг хүлээдэг. Тиймээс Хуульчдын холбоо нь гишүүний үүргээ биелүүлдэггүй, татвар төлдөггүй, үргэлжилсэн сургалтад хамрагддаггүй 700 гаруй хуульчдад хариуцлага тооцохоор судалж байна.

    Иймд үүргийн зөрчилтэй хуульчид татвараа төлж, сургалтын багц цаг хангах асуудлаар хандаагүй тохиолдолд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлтэй болохыг мэдэгдэж байна.

    Мөн Бүртгэлийн нэгдсэн журамд зааснаар хуульч өөрийн мэдээлэлд /ажлын байршил, албан тушаал, утасны дугаар/ өөрчлөлт орсныг Хуульчдын холбооны цахим хуудаст гишүүний эрхээрээ нэвтэрч өөрчлөх болон Хуульчдын холбоонд мэдэгдэж, мэдээллээ шинэчлүүлэх үүрэгтэй байдаг. Энэ үүргээ биелүүлээгүйгээс аливаа мэдээлэл хүрээгүй асуудалд Хуульчдын холбоо цаашид хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Холбоо барих: 70116008

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
19 цаг 13 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06