ИНДОНЕЗ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДЖОКО ВИДОДО: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭН ШУУРХАЙ, ЧАНАРТАЙ ҮЗҮҮЛЭХЭД НОТАРИАТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЦАХИМЖУУЛАХ НЬ НЭН ЧУХАЛ

    Монголын Нотариатчдын танхимын төлөөлөл 2017 оны 09 дүгээр сарын 06-наас 09-ний өдрүүдэд Индонези улсын Бали арлын мужид зохион байгуулагдсан Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын VII чуулга уулзалт, семинарт оролцоод иржээ. Азийн хэрэг эрхлэх комиссын бүрэлдэхүүнд багтах Япон улс,  БНХАУ, Монгол Улс,  БНВУ,  БНСУ, Индонез гэх 6 гишүүн улс орнууд тус чуулга уулзалтыг өөрийн улсад ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай юм байна.

      Харин 2017 оны чуулга уулзалтыг Индонез улс Бали арал дээр өргөн хүрээнд Индонезийн Нотариатын Нийгэмлэг амжилттай зохион байгуулж, Энэтхэг болон Тайланд улс ажиглагчаар оролцов. 263 сая гаруй хүн амтай тус улсад нийт 15000 нотариатч үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгэм дэх нотариатчдын ур чадвар, байр суурь болоод үүрэг оролцоо өндөр гэдгийг Индонез улс нэгэнтээ хүлээн зөвшөөрч, тэдгээрийн үйл ажиллагаа, бусад байгууллагуудын уялдаа холбоог дэмжиж ажилладаг байна.

     Тиймээс “Бизнесийн таатай орчинг бүрдүүлэх” сэдвийн дор зохион байгуулсан олон улсын семинарт Индонез улсын Ерөнхийлөгч, ноён Джоко Видодо хүрэлцэн ирсэн нь нотариатчийн оролцоо, тус семинарын ач холбогдлыг илэрхийлсэн явдал байлаа. Тэрбээр хувийн өмчийг хамгаалах, улс орны эдийн засгийн тогтвортой байдал, гадаадын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлыг хангаж, түүний өсөлтийг дэмжихэд нотариатчийн  үүрэг нэн чухал болохыг онцлохын зэрэгцээ төрийн үйл ажиллагааг түргэн шуурхай, боловсронгуй түвшинд хүргэхийн тулд нотариатын үйл ажиллагааг орчин үед нийцсэн шинэ хэлбэрт оруулж, зайлшгүй цахимжуулах шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн юм.  Цаашлаад Ерөнхийлөгч Джоко Видодо Дэлхийн банкнаас гаргадаг “Doing Business“ индексээр Индонез улс 2017 оны байдлаар дэлхийд 91 дүгээр байранд жагсдаг бол ойрын жилүүдэд эхний 40 дүгээр байранд орох зорилгыг тавьж ажиллахаа  мэдэгдсэн болно.

    Азийн хэрэг эрхлэх комиссын VII чуулга уулзалт, семинарын үеэр Индонезийн Нотариатын Байгууллага өөрийн улсыг сурталчилж, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах тухай саналаа солилцохоос гадна эдийн засаг, нийгэм, улс төр, хуулийн чиглэлээр ажиллаж буй мэргэжилтэн, судлаач, багш эрдэмтэд зэрэг өргөн хүрээний төлөөлөгчдийг хамруулснаараа нотариатчдын үйл ажиллагаа шинжлэх ухааны түвшинд очсоныг мөн адил илтгэснээрээ үр дүнтэй болж чадлаа.

    Тус чуулга уулзалт, семинарт Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р. Онончимэг, бусад төлөөлөгчдийн хамт оролцлоо.

    Дэлгэрэнгүй мэдээллийг ОУНХ-ны Азийн Хэрэг Эрхлэх Комиссын VII  чуулга уулзалтын албан ёсны веб хуудаснаас авна уу: http://www.ini-seminar-bali.id/2017/

Индонез улсын Ерөнхийлөгч, ноён Джоко Видодо тус семинарт оролцсон тухай нийтлэлийг дараах холбоосоор харна уу.http://www.balidiscovery.com/messages/message.asp?Id=17178

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
19 цаг 13 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06