ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮГЧ ЦЭНДИЙН ЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

    МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт багш, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Цэндийн Цогтын докторын судалгааны ажлын хамгаалалт Япон Улсын Нагояагийн Их сургуульд 2017 оны наймдугаар сарын 9-нд болж, есдүгээр сарын 6-нд хууль зүйн докторын зэрэг (Doctor of Laws (LL.D.) in Comparative Law and Political Science) олгожээ. 

    Тэрбээр Нагояагийн Их сургуулийн The Asian Satellite Campuses Institute (ASCI) –ийн Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөрт (Transnational Doctoral Program for Leading Professionals in Asian Countries) 2014-2017 онд суралцаж, Монгол Улсын захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хөгжил: Захиргааны хяналтаас Шүүхийн хамгаалал руу шилжсэн үү? (Development of Administrative Litigation in Mongolia: From Administrative Control to Court Remedy?) сэдвээр харьцуулсан захиргааны эрх зүйн судалгаа хийж хамгаалсан байна.

    Азийн улсуудын тэргүүлэх мэргэжилтнүүдэд зориулсан докторын хөтөлбөр нь зайны сургалтыг уламжлалт танхимын сургалтын хэлбэртэй хослуулан, ажил үүргээ гүйцэтгэхийн хажуугаар Нагояагийн Их Сургуульд очин суралцаж, Японы тэргүүлэх профессоруудаар удирдуулж докторын зэрэг хамгаалах боломжийг олгодог юм. Энэхүү хөтөлбөрт элсэхэд тухайн салбартаа мэргэшсэн, ажлын өндөр туршлагатай байх, Японы болон гадаад улсын их сургуульд Англи хэл дээр мастерийн зэрэг хамгаалсан байх зэрэг шалгуур тавигддаг байна. Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг (http://asci.nagoya-u.ac.jp/campus/mongolia/) болон Нагояагийн их сургуулийн төлөөлөгчийн газраас авах боломжтой байна.

      Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цэндийн Цогт Танд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдын нэрийн өмнөөс баяр хүргэж, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе!

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
20 цаг 5 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06