Сэтгүүл зүйн ёс зүйн форумд оролцлоо

    Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт Олон улсын сэтгүүл зүйн ёс зүйн өдрүүд тохиодог. Манай орны хувьд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс анх удаа Сэтгүүл зүйн ёс зүйн форумыг өчигдөр /2017.10.03/ зохион байгууллаа.

    Тус форумаар хэвлэл мэдээллийн салбарынхаа хараат бус байдал, хэвлэн нийтлэх эрх чөлөө, редакцын бодлого, ёс зүйн алдаа зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо илэрхийлж, шийдвэрлэх арга замын талаар ярилцсан. Форумд хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, судлаач, сэтгүүлчид, олон улсын байгууллагын төлөөлөгчид болон Монголын Хуульчдын холбооны төлөөлөл оролцсон бөгөөд тус холбооны Ёс зүйн хорооны гишүүн Л.Галбаатар Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль дахь хэвлэл мэдээллийн зохицуулалтын талаар илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл өгсөн юм.

    Сонирхуулахад, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд 40 орчим иргэн, аж ахуй нэгжээс ирсэн 100 гаруй гомдол хүлээн авч, шийдвэрлэжээ.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
МЭДЭЭЛЭЛ
10 цаг 4 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
10 цаг 16 мин
ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ДЭД ХОРООНЫ ЗОХИЦУУЛАГЧИД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
14 цаг 38 мин
МЭДЭЭЛЭЛ
15 цаг 56 мин
ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2026-11-16 10:24
ЭМГЭНЭЛ
2026-11-13 19:46
“ШҮҮГЧИЙН ЁС ЗҮЙ, САХИЛГА: ЗАЛГАМЖ ЧАНАР, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ СИМПОЗИУМ БОЛЛОО
2026-11-13 15:09
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТАД 149 ОРОЛЦОГЧ ТЭНЦЛЭЭ
2026-11-09 21:33
“ӨМГӨӨЛӨГЧИЙН МАРКЕТИНГ” СУРГАЛТ БОЛНО
2026-11-09 16:06
“ГЭР БҮЛИЙН ЭРХ ЗҮЙН ШИНЭЧЛЭЛ, ПРАКТИК ХЭРЭГЛЭЭ: ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН-2026 ӨДӨРЛӨГ”  БОЛЛОО
2026-11-09 15:49
ДАРХАН-УУЛ, СЭЛЭНГЭ АЙМГИЙН ХУУЛЬЧДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2026-11-06 16:48
МЭДЭЭЛЭЛ
2026-11-05 12:24
2026 ОНЫ ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА
2026-11-04 20:20
НИЙСЛЭЛ ДЭХ ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН НЭЭЛТ БОЛЛОО
2026-11-04 14:40
ГЭР БҮЛ, ХҮҮХДИЙН ХЭРГИЙН ДАГНАСАН ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ
2026-11-02 14:57
ХУУЛИЙН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2026-11-02 10:07
ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2026-10-26 16:15
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНГЛИ ХЭЛНИЙ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-10-23 17:32
ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАГЧИЙН СУРГАЛТ БОЛЛОО
2026-10-23 15:09
ХУУЛЬЧДАД ЗОРИУЛСАН АНХАН ШАТНЫ ТУСЛАМЖИЙН СУРГАЛТ
2026-10-22 09:25