Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ ГИШҮҮНД НЭР ДЭВШҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ УДИРДАМЖ

Нэг. Зорилго

1.1. Энэхүү удирдамжийн зорилго нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3, Монголын Хуульчдын холбооны дүрмийн 4.13 дугаар зүйлийн 1.23 дахь хэсэгт зааснаар Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажлыг зохион байгуулахад оршино.

Хоёр. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх эрх

2.1. Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтан, өмгөөлөгч, прокурор орохыг хориглох бөгөөд тэдгээрээс бусад хуульч тус хороонд нэрээ дэвшүүлэх эрхтэй.

Гурав. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа

3.1.Шүүхийн мэргэшлийн хорооны 1 гишүүний орон тоонд Шүүхийн захиргааны тухай хууль болон Монголын Хуульчдын холбооны дүрэмд заасан шаардлагыг хангасан хуульч зөвхөн өөрийн нэрийг дэвшүүлнэ.

3.2.Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх ажиллагаа 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхэлж, 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цагт дуусгавар болно.

3.3.Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвших сонирхолтой хуульч Хуульчдын холбоон дээр биечлэн ирж, нэрээ дэвшүүлнэ.

Дөрөв. Нэр дэвшигчид тавигдах шаардлага

4.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигч нь Шүүхийн захиргааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсэгт зааснаар дор дурдсан шаардлагыг хангасан байна:

4.1.1. хууль зүйн өндөр мэргэшилтэй;

4.1.2. хууль зүйн болон шүүн таслах ажлын туршлагатай;

4.1.3. мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласан.

Тав. Бүрдүүлэх материал

5.1. Нэр дэвшигч нь Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн хурлын 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр батлагдсан  Шүүхийн мэргэшлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журмын 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан дараахь материалыг бүрдүүлж, Хуульчдын холбоонд хүргүүлнэ:

5.1.1. Шүүхийн  мэргэшлийн хорооны гишүүнд нэрээ дэвшүүлэх тухай өргөдөл;

5.1.2. Монгол Улсын иргэний үнэмлэхийн хуулбар;

5.1.3. Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар;

5.1.4. Ажиллаж байгаа бол эрхэлсэн ажлын байдал, хамт олны доторх нэр хүнд, зан төлөвийн тухай аж ахуйн нэгж, байгууллагын захиргааны 3-аас илүүгүй тодорхойлолт;

5.1.5.Маягтын дагуу бөглөсөн нэр дэвшигчийн мэдээлэл

5.1.6.Хууль зүйн магистр болон түүнээс дээш боловсролын зэргийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

5.1.7. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил ажилласныг нотлох баримт

Зургаа. Материал ирүүлэх хугацаа, хаяг

6.1. Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнд нэр дэвшигчийн материалыг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 18:00 цаг хүртэл Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороо  дор дурдсан хаягаар хүлээн авна.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-7, Монголын Хуульчдын холбооны байр, 5 давхар,  506 тоот.

Холбоо барих утас: 70116004, 88335107

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“МОНГОЛ УЛС РОМ-ГЕРМАНЫ ЭРХ ЗҮЙН ТОГТОЛЦООНД ХАМААРАХ НЬ” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД УРЬЖ БАЙНА
2025-12-22 12:55
МЭДЭЭЛЭЛ
2025-12-19 11:27
ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮНИЙ СОНГУУЛЬ ЗАРЛАГДЛАА
2025-12-16 17:40
ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Т.НАРАНЦОГТ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА
2025-12-12 11:23
МЭНДЧИЛГЭЭ
2025-12-10 14:26
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2025-12-10 10:42
“ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС: ЗАРЧИМ, ХЭРЭГЛЭЭ” НОМЫН НЭЭЛТ БОЛЛОО
2025-12-09 16:07
“Б.Чимидийн нэрэмжит шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээл хүлээн авч байна
2025-12-09 09:34
МОНГОЛ УЛСАД АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ТӨСӨЛ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЖ, ХААЛТАА ХИЙЛЭЭ
2025-12-08 16:49
ХУУЛЬЧДЫН ЗУРГАДУГААР ИХ ХУРАЛ БОЛЛОО
2025-12-08 14:34
IDLO-ын СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЧАРЛЬЗ БОЛЛАНДЫГ “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ЭЭР ШАГНАЛАА
2025-12-08 11:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД
2025-12-05 10:03
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
2025-12-04 17:31
ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО
2025-12-02 17:12
“Эвлэрүүлэн зуучлалын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” олон улсын онол, практикийн хэлэлцүүлэг болов
2025-12-18 09:11
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
2025-12-01 15:51
ОНЫ ШИЛДЭГ ХУУЛЬЧ ШАЛГАРУУЛАХ "ФЕМИДА-2025"  ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНЫ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2025-12-01 14:34
ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
2025-11-29 13:05
“ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ГЭРЧ, ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-11-28 18:19
ОЛОН УЛСЫН ХҮМҮҮНЛЭГИЙН ЭРХ ЗҮЙН ШҮҮХИЙН МЭТГЭЛЦЭЭНИЙ ТЭМЦЭЭН БОЛЛОО
2025-11-28 18:03