МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОЛОН УЛСЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ 2017 ОНЫ ЭЭЛЖИТ ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦОЖ БАЙНА

    Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Б.Гүнбилэг бусад гишүүдийн хамтаар Олон Улсын Хуульчдын Холбооны 2017 оны ээлжит чуулга уулзалтад оролцож байна. Энэ жилийн арга хэмжээнд Монголын Хуульчдын холбооны удирдлагууд, гишүүн залуу хуульчдын төлөөллийг оролцуулан нийт 16 хуульч оролцож байгаа бөгөөд урьд жилүүдтэй харьцуулахад өргөн бүрэлдэхүүн юм.

    Олон Улсын Хуульчдын Холбоо нь 1947 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Австрали улсын Сидней хотод зохион байгуулагдаж буй энэ жилийн ээлжит чуулга уулзалт нь тус холбоо үүсч хөгжсөний 70 жилийн ойтой зэрэгцэж буйгаараа онцлог.

    Уг хуралд дэлхийн 127 улс орноос цугласан хуульчид мэргэжлийн болон нийгэм-цаг үеийн чухал холбогдолтой 220 гаруй сэдвээр нээлттэй хуралдаж, санал солилцож байна. Олон Улсын Хуульчдын холбооны жил тутмын ээлжит чуулган нь хуульч мэргэжлийн хөгжлийг бодлогын түвшинд дэмжих, дэлхий дахины хуульчдын дуу хоолойг илтгэх, хамтран ажиллах өргөн хүрээтэй талбар, сүлжээг бий болгох, хууль зүйн шинжлэх ухааны ололт, тулгамдсан асуудлыг хэлэлцэх замаар хуульчийн мэргэжлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, нийгмийн тусын тулд үйлчлэх, бусад олон талт боломжийг хуульчдад олгоход чиглэдэг.

Хурлын явцад зохиогдож буй олон чухал арга хэмжээ, сэдэвт хэлэлцүүлгийн заримыг онцлон сонордуулбал:

Гэрчийн үүрэг гүйцэтгэж чадах “EyeWitness” аппликэйшн:

    Хүний эрхийг зөрчсөн, харгис хэрцгий хандсан аливаа гэмт үйл явдлыг гар утас, бусад төхөөрөмжийн тусламжтайгаар баримтжуулан авахад зориулсан уг программ хангамжийг хөгжүүлж буй төслийн талаар Хойд Солонгостой холбоотой тодорхой асуудлыг хөндсөн сэдэвт хэлэлцүүлгийн үеэр танилцууллаа. Уг программ хангамж нь тухайн баримтжуулсан мэдээллийг шифрлэн засвар орох боломжгүйгээр аюулгүй хадгалах чиг үүрэгтэй бөгөөд тухайн баримтыг үнэн зөв болохыг нотлох гэрчилгээг холбогдох улс орны шүүх, бусад эрх бүхий байгууллагад баталгаажуулан гаргаж өгөх бололцоотой гэв. Дэлгэрэнгүйг: http://www.eyewitnessproject.org/

Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжтай шууд ярилцлага хийсэн тухай:

    2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Wikileaks-ийг үндэслэгч Жулиан Ассанжтай цахим хэлбэрээр шууд холбогдон ярилцаж, цаг үеийн шинжтэй асуудлаар асуулт тавьж, санал шүүмж өрнүүлэв. Энэ үеэр нууцлал бүхий мэдээллийг дэлгэснээс учирч буй хор хохирол болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явц дахь түүний нөлөө, зарим орны Засгийн газрын үйл ажиллагаа, шүүх засаглалын чадавхад олон улсын харилцаа хэрхэн нөлөөлсөн байж болзошгүй тухай хөндсөн. Мөн хараат бус сэтгүүл зүй ба хариуцлагатай сэтгүүл зүйн уялдаа холбоо, түүнчлэн Жулиан Ассанжийн цаашдын хувь заяа гэх зэрэг өвөрмөц асуудлыг түүний үйл хэргийг сайшаан дэмжигч, эрс шүүмжлэгчдийн аль аль хөндөж ярив.

 

 

    ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

   

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 2 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06