ӨМГӨӨЛӨГЧ Я.ЦЭНД-АЮУШ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЖЭЭ

    Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Янжмаагийн Цэнд-Аюуш нь 2009 оны гуравдугаар сараас БНСУ-ын Чонбүг улсын их сургуулийн (Chonbuk National University) Хууль зүйн сургуулийн докторантурт суралцаж, 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр докторын зэрэг хамгаалж, наймдугаар сарын 22-ны өдөр дипломоо гардан авчээ.

    Тэрбээр ”Солонгос болон Монгол Улсын Захиргааны маргаан, хэргийг хянан шийдвэрлэх тогтолцооны талаарх хууль зүйн харьцуулсан судалгаа (A Comparative Legal Study on the Administrative Litigation System between the Republic of Korea and Mongolia)” сэдвээр докторын зэрэг хамгаалсан бөгөөд Солонгос болон Монгол Улсын Үндсэн хуулийн ерөнхий зарчим ба захиргааны маргаан, хэргийг хянан шийдвэрлэх тогтолцооны уялдаа холбоо, захиргааны маргаан, хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа, захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа зэрэг харьцуулсан судалгааг хийсэн байна.

    Я.Цэнд-Аюуш нь Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг төгсч, 2001 оноос 2008 он хүртэл Их засаг олон улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийн Төр захиргааны эрх зүйн тэнхимийн багшаар ажиллаж, Төр эрх зүйн онол, Захиргааны эрх зүй, Харьцуулсан эрх зүй зэрэг хичээл зааж байсан.

    Түүний судалгааны ажлыг БНСУ-ын Чонбүг улсын их сургуулийн Төв номын сан (http://dl.jbnu.ac.kr/) болон БНСУ-ын Боловсрол шинжлэх ухааны мэдээллийн нэгдсэн сан (http://www.riss.kr/index.do) зэрэг цахим хэлбэрээр үзэх боломжтой юм.

    Докторын зэргээ амжилттай хамгаалсан, өмгөөлөгч Я.Цэнд-Аюушд Монголын Хуульчдын холбооны нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэж, эрдмийн ажилд нь өндөр амжилт хүсье.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 1 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06