ЗАХИРГААНЫ ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ГИШҮҮД ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛТОО ХЭЛЭЛЦЛЭЭ

    Захиргааны эрх зүйн хорооноос бүх гишүүдийн хурлаа 2017 оны аравдугаар сарын 21-ний өдөр “Хуульчдын танхим”-д амжилттай зохион байгууллаа.

    Хурлаар Захиргааны эрх зүйн хорооны 2016-2017 оны үйл ажиллагааны тайланг танилцуулахын зэрэгцээ шинээр сонгогдсон гишүүдээ батламжилж, Байгаль орчны дэд хорооны мэдээллийг хүргэсэн. Мөн Хорооны үйл ажиллагааны ирээдүйн зорилтыг хэлэлцэж, хорооны гишүүд саналаа хуваалцсан бөгөөд гишүүдийн зүгээс хорооны цаашдын үйл ажиллагаанд нийт гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх чиглэлд Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай хууль зэрэг шинэ хууль тогтоомжуудын хэрэгжилтийн явцын судалгаа хийх, онолын тайлбар хийж гаргах, энэ чиглэлээр ажлын хэсэг байгуулж ажилладаг байх, захиргааны эрх зүйн тодорхой төрлийн маргаануудыг шийдвэрлэж буй шүүхийн шийдвэрүүд дээр дүн шинжилгээ хийх, энэ талаар гаргасан бүтээлүүдээ гишүүддээ худалдах замаар хорооны үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байх зэрэг санал дэвшүүлсэн. Түүнчлэн цаашид хорооны үйл ажиллагааг гишүүддээ чиглүүлэхээс гадна олон нийт рүү чиглүүлэх, захиргааны эрх зүйн салбарын судлаач болон өмгөөлөгч нарыг нийгэмд таниулах ажлыг хийдэг байх, орон нутагт чиглэсэн ажлыг өрнүүлэх, төрийн захиргааны байгууллагын албан хаагч нарт сургалт явуулах, олон улсын ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай харилцаа тогтоож ажиллах зэрэг саналыг уламжилж байлаа. Мөн тус хорооны гишүүдийн зүгээс хорооны 2016-2017 онд хийсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай сайн гэсэн үнэлгээ өгөв.

    Тус хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, хууль зүйн ухааны доктор П.Амаржаргал “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эргэн тойронд” сэдвээр мэдээлэл хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт “Захиргааны актыг хүчингүй болгуулах уу? Илт хууль бус болохыг тогтоолгох уу?” сэдвээр сонирхолтой илтгэл хэлэлцүүлсэн. Түүнчлэн үнэт цаг заваа зориулан хуралд оролцсон гишүүдээ урамшуулах зорилгоор оролцогчдын дунд сугалаа зохион байгуулж, таван азтан шалгаруулж, захиргааны эрх зүйн сүүлийн үеийн ном, бүтээлийг бэлэг болгон дурсгав.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 0 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06