“ЦАХИМ ЭДИЙН ЗАСАГ БА ӨМГӨӨЛӨГЧДИЙН ОРОН ЗАЙ” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ХУРАЛД ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЗҮЙН ХОРООНЫ ТЭРГҮҮН Л.ТҮВШИНЦЭНГЭЛ ОРОЛЦЛОО

    Бүгд Найрамдах Франц Улсын  Хуульчдын холбоодын Үндэсний Зөвлөлөөс 2017 оны аравдугаар сарын 18-21-ний өдрүүдэд тус улсын Бордо хотод “Цахим эдийн засаг ба өмгөөлөгчдийн орон зай” сэдэвт олон улсын хурлыг зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбоог төлөөлөн Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Л.Түвшинцэнгэл амжилттай оролцоод ирлээ.

    Хуралд оролцогчид 2030 он гэхэд цахим эдийн засгийн шинэ хандлагад өмгөөлөгчдийн стратеги ямар байх төлөвийн талаар санал солилцсон бөгөөд хурлын үеэр 80 гаруй сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулсан байна.

    Тухайлбал, үйлчлүүлэгчид цахим орчноор дамжуулан хууль зүйн зөвлөгөө, үйлчилгээ авах хандлага өсөн нэмэгдэхийн хэрээр цаашид шүүх хурлын танхимд шүүгчийн өмнө өмгөөлөгч зогсохоос илүүтэй өмгөөлөгчийн үүргийг цахим хэлбэрээр робот гүйцэтгэхэд хүрвэл шүүх, шүүгч, өмгөөлөгчийн ажлын байр хэр удаан хадгалагдах вэ? гэх асуудлыг дэвшүүлж хэлэлцсэн бол өмгөөлөгчид хүний эрх, эрх чөлөөг өмгөөлөхийн тулд маш их эрсдэлийг өөртөө авч байж ялалт байгуулж, бусдыг хамгаалдаг атал өмгөөлөгчдийг хэн өмгөөлөн хамгаалах асуудал хурцаар хөндөгдөж, аюултай нөхцөлд ажлаа үүргээ гүйцэтгэж яваа дэлхийн улс орнуудын өмгөөлөгчдийн тухай ярилцсаны дүнд Хүний эрхийн төлөөх шагналыг Туркийн Өмгөөлөгчдийн Холбоонд гардуулсан байна.

    Мөн хурлын үеэр амжилттай зохион байгуулагдсан хуульчийн өмсгөлийн Олон улсын үзэсгэлэнд Монгол Улсын шүүгчийн өмсгөл амжилттай оролцлоо.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 3 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06