Хүний эрхийн үндэсний комисстой хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ

    Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар Монголын Хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунанг 2017 оны арвандүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. 
    Уулзалтаар Хүний эрхийн үндэсний комисс нь Монголын Хуульчдын холбоотой хамтран ажиллаж ирсэн, цаашид ч хамтын ажиллагаагаа өргөжүүлэн үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа уламжилсан. Түүнчлэн хүний эрхийн боловсрол олгох, хуульчдад болон эрх зүйч мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудад хүний эрхийн хичээлийг албан ёсоор үндсэн судлах сэдэв болгон оруулсан, шүүгчдэд сургалт явуулах, өмнө нь явуулж ирсэн 8 багц цагийн сургалтыг үргэлжлүүлэх, хүний эрхийн сургалтын 24 төрлийн гарын авлагыг магадлан итгэмжлэлд оруулах зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

    Монголын Хуульчдын холбоо нь 5500 гаруй гишүүнтэй бөгөөд Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажиллах тусгай төлөвлөгөө гарган, хамтарсан баг ажиллуулж, хүний эрхийн сургалт зохион байгуулах, бусад чиглэлээр хамтрах саналтай байгаагаа хэлсэн. Ингээд талууд юуны түрүүнд "Хуульчийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхэд суурилсан хандлага" сэдвээр сургалт  явуулах, хүний эрхийн цахим сургалтыг илүү боловсронгуй арга хэлбэрт шилжүүлэн ашиглах, цаашдаа бусад чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 49 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06