ХОНГКОНГИЙН ХУУЛЬЧДЫН НИЙГЭМЛЭГИЙН 2018 ОНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

    Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс болох Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс (The Law Society of Hong Kong) 2018 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр зохион байгуулах Шинэ оноо угтах ёслолын үйл ажиллагаанд оролцохыг урьж байна.

    Тус хүндэтгэлийн арга хэмжээг жил бүрийн нэгдүгээр сард зохион байгуулдаг бөгөөд уг арга хэмжээнд Хонгконгийн Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хуульчдын нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Ази, Европ тивийн улс орнуудын Хуульчдын холбоо, Хуульчдын нийгэмлэгүүдийн тэргүүнүүд болон бусад олон улсад нэр хүндтэй хуульчид оролцдог.  

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэгээс Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид дээрх арга хэмжээнд өөрийн биеэр болон гишүүн хуульчдын хамт оролцох урилгыг албан ёсоор ирүүлсэн бөгөөд өнгөрсөн жил хоёр байгууллага хамтран ажиллах харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулсан юм.

   Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд оролцох хүсэл, сонирхолтой Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч бүртгэлийн хуудсыг бөглөж, Хуульчдын холбооны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн Ц.Жаргалантай холбогдоно уу. /утасны дугаар: 99057582/

    Бүртгэл 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 17:00 цаг хүртэл явагдана. Жич: Сонирхсон хуульч арга хэмжээнд оролцохтой холбоотой гарах зардлыг өөрөө хариуцах бөгөөд гэр бүлийн гишүүний хамт оролцох боломжтой.    

    Дор дурьдсан зочид буудлууд ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдах газартай хамгийн ойр байрладаг бөгөөд 2018 оны нэгдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд зөвхөн тус үйл ажиллагаанд оролцогчдыг хүлээн авах юм байна. Үүнд:

·Four Seasons Hotel – энгийн өрөө 4.653 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас: http://www.fourseasons.com/hongkong/

·Mandarin Oriental–энгийн өрөө 3.834 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас: http://www.mandarinoriental.com/hongkong/?htl=MOHKG&eng=google&src=local 

·Best Western Hotel – энгийн өрөө 1.918 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас: http://www.bestwesternhotelhongkong.com/en/

·Parklane Hotel – энгийн өрөө 2.186 хонгконг доллар /өглөөний цай ороогүй/, цахим хуудас: http://www.parklane.com.hk/default-en.html

        Нислэгийн зардал: МИАТ-ын нислэг 1.380.000 төгрөг /татвар орсон, 2 талын нислэг, 2017.01.07-ны нислэгээр очих, 2017.01.9-ний өдрийн нислэгээр буцаж ирэх/.

        Онгоцны тийзийг Хуульчдын холбоотой хамтран ажиллаж байгаа "Эйр тикет" компаниас авсанаар дээр дурдсан үнээс 3 хувийн хөнгөлөлт эдлэх боломжтой.  

    Хонгконгийн Хуульчдын нийгэмлэг (The Law Society of Hong Kong)-ийн  талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж авна уу. http://www.hklawsoc.org.hk/pub_e/default.asp

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
АХМАД ХУУЛЬЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
21 цаг 49 мин
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНД МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛНЭ
2026-09-29 16:12
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ЗӨВШӨӨӨРЛИЙН ШААРДЛАГЫГ БУУРУУЛЛАА
2026-09-28 15:05
38 ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХАСЛАА
2026-09-28 14:55
ЗӨРЧИЛГҮЙ БОЛ ЗӨВШӨӨРЛИЙГ АЖЛЫН 2 ХОНОГТ СУНГАНА
2026-09-25 15:11
ЭНГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ УРТ ХУГАЦААГААР ОЛГОДОГ БОЛЛОО
2026-09-25 12:01
ЭРСДЭЛ БАГАТАЙ ҮЙЛ АЖИЛЛАГААГ МЭДЭГДЛЭЭР ЭРХЭЛДЭГ БОЛЛОО
2026-09-25 11:35
ТАТВАР, НДШ-ИЙН ӨРТЭЙ БАЙХ НЬ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, СУНГАХАД СААД БОЛОХГҮЙ
2026-09-25 11:18
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
2026-09-23 10:02
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06