МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ БАГ ТАМИРЧИД "СПОРТЫН ИХ НААДАМ-2017"-Д АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

    Хуулийн төв байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд уламжлал болгон зохион байгуулдаг Шилжин явах цомын төлөөх "Спортын их наадам" 2017 оны арваннэгдүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монголын Хуульчдын холбооны баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.

     “Спортын их наадам-2017” тэмцээний нээлт 2017 оны арваннэгдүгээр сарын 24-нд болсон бөгөөд нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Төрийн нарийн бичгийн дарга Т.Баясгалан, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан болон бусад албаны хүмүүс оролцож, нийт тамирчдад спортын өндөр амжилтыг хүссэн.

    Энэ жилийн тэмцээнийг Хууль зүй, дотоод хэргийн яам шатар, ширээний теннис, боулинг, сагсан бөмбөг, гар бөмбөг гэсэн таван төрлөөр амжилттай зохион байгуулсан бөгөөд Монголын Хуульчдын холбоо, Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх, УИХ-ын Тамгын газар, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл,  Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн туслалцааны төв, Монголын Олон Улсын ба Үндэсний Арбитр, Монголын Өмгөөлөгчдийн холбоо зэрэг 10 хуулийн байгууллагын баг тамирчид оролцож, аваргуудаа тодруулсан юм.

    Тэмцээн 2017 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр шатар, ширээний теннис, боулингийн төрлүүдээр эхэлсэн. Шатрын тэмцээний тэргүүн байрыг УЕПГ, дэд байрыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны тамирчид эзэлсэн бол гуравдугаар байрт  Монголын Хуульчдын холбооны баг тамирчид шалгарсан бөгөөд багийн бүрэлдэхүүнд хуульч Н.Мягмар, Ц.Мөнхбат, Т.Сайнбаяр нар орж тоглосон.

    Ширээний теннисний эрэгтэй төрөлд тэргүүн байрт Монголын Хуульчдын холбооны тамирчин Л.Батбаатар шалгарч, удаах байруудыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлийн тамирчид эзэлсэн бол эмэгтэй төрөлд тэргүүн байрыг Монголын Өмгөөлөгчдийн холбооны тамирчин, дэд байрыг Монголын Хуульчдын холбооны тамирчин Д.Одонтунгалаг, гуравдугаар байрыг  УЕПГ-ын тамирчин тус тус эзэлсэн юм.

    Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Park house bowling” төвд зохион байгуулсан боулингийн тэмцээнд 10 байгууллагын баг тамирчид өрсөлдсөнөөс Монголын Хуульчдын холбооны баг тамирчид 1205 оноогоор тэргүүлсэн бол Монголын Өмгөөлөгчдийн холбоо, УЕПГ-ын баг тамирчид удаах байруудад шалгарлаа.

    Сагсан бөмбөгийн эрэгтэй төрөл Хил хамгаалах ерөнхий газрын спорт зааланд, эмэгтэй төрөл “Их засаг” Олон улсын их сургуулийн спорт заалд тус тус зохион байгуулагдаж, нийт 10 багийн 200 гаруй баг тамирчид хурд хүчээ сорин өрсөлдснөөс  эрэгтэй төрөлд Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүлж, дэд байрт УЕПГ-ын баг тамирчид, гуравдугаар байрт Улсын дээд шүүхийн баг тамирчид шалгарсан.

    Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид тэргүүлсэн бол Улсын дээд шүүх, ХЗДХЯ-ны баг тамирчид удаах байруудад шалгарлаа.

    Гар бөмбөгийн тэмцээн 2017 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд эрэгтэй төрөлд ХЗДХЯ-ны баг тэргүүн байрт, УИХ-ын Тамгын газрын баг дэд байрт, УЕПГ-ын баг гуравдугаар байрт тодорсон бол эмэгтэй төрөлд Улсын дээд шүүхийн баг тэргүүлж, УИХ-ын Тамгын газар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид удаах байруудад шалгарсан юм.

    Гурван өдрийн турш үргэлжилсэн “Спортын их наадам-2017” тэмцээний нийлбэр дүнгээр Монголын Өмгөөлөгчдийн холбооны баг тамирчид хошуучилж, “Шилжин явах цом”-ыг хүртсэн бөгөөд 2018 оны Спортын их наадмыг зохион байгуулах эрхийг хүлээн авлаа.

    "Спортын их наадам-2017” тэмцээнд Монголын Хуульчдын холбооны нэрийн өмнөөс оролцсон нийт хуульч-тамирчиддаа талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

Шартын тэмцээнд Хуульчдын холбооны баг тамирчид гуравдугаар байрт шалгарлаа. Хуульч Н.Мягмар, Ц.Мөнхбат, Т.Сайнбаяр 

Ширээний теннисний эмэгтэй төрөлд дэд байр-Монголын Хуульчдын холбооны тамирчин, хуульч Д.Одонтунгалаг

 Ширээний теннисний эрэгтэй төрөлд тэргүүн байр-Монголын Хуульчдын холбооны тамирчин, хуульч Л.Батбаатар

 

Боулингийн төрөлд тэргүүн байр-Монголын Хуульчдын холбооны баг тамирчид

ВИДЕО МЭДЭЭ ҮЗЭХ

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
23 цаг 54 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51