Монголын Хуульчдын холбооны Ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа

    Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадоржоор ахлуулсан ажлын хэсэг 2017 оны арваннэгдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.

     Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбат, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч, доктор /Ph.D/ Б.Энхболд, Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн Г.Санчир нар багтаж байгаа бөгөөд Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг сурталчилах, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж буй юм.

    Ажлын хэсгийн үйл ажиллагаа хөтөлбөрт тусгагдсанаар Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, үнийг тодорхойлох, хүлээн авах, хүлээн авахаас татгалзах ажиллагаа” сэдвээр, Хууль Сахиулахын их сургуулийн Цагдаа судлалын төвийн эрхлэгч Б.Энхболд “Зөрчлийн тухай хууль” сэдвээр, УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор П.Эрдэнэбат “Эрүүгийн хуулийн ерөнхий анги ба тусгай анги” сэдвээр тус тус хичээл заалаа. Сургалтад Хөвсгөл аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 70 орчим хуульч хамрагдсан юм. 

    Ажлын хэсэг нь 2017 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн гурван хуульчийн тангараг өргөх ёслолыг зохион байгуулсан бөгөөд Г.Түвшинтөгс, О.Уранбилэг, Ч.Батсүх нар нь хуульчийн тангаргаа өргөж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийн гэрчилгээгээ гардан авлаа.

    Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хууль зүйн салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлэн Хуульчдын холбооны гишүүн, Хөвсгөл аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар, аймгийн Цагдаагийн газрын Захиргааны удирдлагын тасгийн дарга Дашдэлэгийн Уртбаяр, аймгийн Ерөнхий прокурор Нийслэлийн Ганболд, Хуульчдын холбооны салбарын зохицуулагч Бямбасүрэнгийн Отгонцэцэг нарыг Монголын Хуульчдын холбооны  “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.

 

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН БАРЫН ХОЛБОО (IPBA)-НЫ 2027 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-21 11:31
“AIJA 4TH ASIA PACIFIC REGIONAL MEETING 2026”-Д МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ ОРОЛЦОВ
23 цаг 56 мин
ОЛОН УЛСЫН БАРЫН ХОЛБОО (IBA)-НЫ ЗАЛУУ ХУУЛЬЧДЫН БАГА ХУРАЛД ОРОЛЦОХ ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЛАА
2026-09-17 16:55
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-09-17 16:50
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ОЛОН УЛСЫН ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-09-16 11:02
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛАЛД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-16 09:43
ЧИГ ҮҮРГИЙН ХОРООДЫН ХУУЛЬЧ-ПРОФЕССОРЫН ТӨЛӨӨЛӨЛД НЭР ДЭВШҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 12:07
ИЛТГЭЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:10
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ИЛТГЭЛ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
2026-09-11 11:01
ЭМНЭЛГИЙН МАРГААНЫГ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛААР ШИЙДВЭРЛЭХ ХЭРЭГЦЭЭ, ШААРДЛАГЫН ТАЛААР ЯРИЛЦЛАА
2026-09-11 10:26
"АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ЖЕНДЭРИЙН АКАДЕМИ 2026" СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-11 10:06
ХУУЛЬЧДЫН МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙН ХЭРЭГЖИЛТЭД ТАВИХ ЗАЙНЫ ХЯНАЛТ ХЭРЭГЖИЖ БАЙНА
2026-09-10 09:18
УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГАД УРЬЖ БАЙНА
2026-09-09 15:47
“СЭЖИГТЭЙ ҮЙЛДЭЛ, ГҮЙЛГЭЭГ ТАНЬЖ ИЛРҮҮЛЭХ, МЭДЭЭЛЭХ ҮҮРГИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-09 15:41
МЭДЭЭЛЭЛ
2026-09-09 12:08
СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА
2026-09-08 11:43
COP17-Д АЖИЛЛАСАН ХУУЛЬЧДАД ТАЛАРХЛЫН БИЧИГ ГАРДУУЛЛАА
2026-09-08 09:31
СУДАЛГАА АВЧ БАЙНА
2026-09-07 14:46
ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ АКТЫН ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
2026-09-04 16:47
БОГИНО ХУГАЦААНЫ СУДЛААЧИЙН АЖЛЫН БАЙРАНД ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2026-09-03 16:51